Энэ сарын найманд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутагт байрлах барьцаалан зээлдүүлэх газарт үл таних этгээд халдсан хэрэг гарчээ. Гэмт этгээд ажилтан эмэгтэйд хутга тулган гар хөлийг нь скочдон 600 орчим мянган төгрөг дээрэмдэн гаднаас нь түгжиж орхисон байна.
Хэргийн мөрөөр аймгийн Цагдаагийн газар шуурхай ажиллаж сэжигтнийг баривчилжээ. Уг хэргийг иргэдийн мэдээллийн дагуу шалгаж илрүүлсэн бөгөөд сэжигтэн Хэрлэн сумын харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй Г- гэгч 24 настай залуу байна.
Одоогоор хэрэг мөрдөн байцаах шатанд явагдаж байгаа гэнэ. Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар тус ломбардны гаднах камер ажиллахгүй байсан, ганцхан эмэгтэй хүн байсан зэрэг нь хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлсэн гэж үзжээ. Иймээс иргэдийг өөрийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөнийхөө аюулгүй байдалд санаа тавьж хамгаалалтын төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлаа шалгаж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих