Бид Дорнод аймагт хүрэлцэн ирлээ. Дорнод аймгийн Сэргэлэн, Баяндун, Хөлөнбуйр, Булган суманд дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас олон айл өрх гэр оронгүй болж , түлэгдэж гэмтэж, эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болоод байна. Ийм хүнд хэцүү цагт нутгийн олондоо туслахаар Дорнодын сэтгүүлчид нэгдэн "Хайрлах сэтгэлээ хандиваар” сайн үйлсийн аян өрнүүлээд байгаа билээ. Энэхүү аянд Нюанс хамтлагийн уран бүтээлчид бид нэгдэж байгааг дуулгахад таатай байна.
Бид 2016 Оны 04 дүгээр сарын 28-нд 19.00 цагт Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театрт уран бүтээлийн тоглолтоо тоглох бөгөөд тоглолтоос олсон бүх орлогыг сайн үйлсийн аянд хандивлах юм. Энэхүү сайн үйлсийн аянд Дорнодоос нутгийн зон олон, Улаанбаатар хотод байгаа иргэд, залуучуудыг нэгдэхийг уриалж байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас, тэвдэж явахад . . . гэсэн үг байдгийг санагтун !!
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16555
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих