АНУ-д ирэх намраас хуурай нунтаг архи худалдаанд гаргахыг зөвшөөрснийг
"Вашингтон пост” сонин мэдээлжээ. Худалдаанд нунтаг хэлбэртэй
согтууруулах ундаа гаргахыг зөвшөөрсөн хуулийн төслийг Сангийн яамны
Архи, тамхины худалдаанд татвар ногдуулах хорооноос зөвшөөрсөн байна.
Тиймээс нийт зургаан нэр төрлийн нунтаг согтууруулах ундаа удахгүй
худалдаанд гарах аж. Үүнд цагаан архи, ромын амттай нунтгаас гадна
"Мохито”, "Маргарита”, "Космополитэн”, "Лимоны дусал” зэрэг коктейл
оржээ. Эдгээр бүтээгдэхүүнийг нийтэд нь Palchohol хэмээх брэнд гаргах ба
энэ үгийг нунтаг, архи гэсэн үгийн товчлол /powdered alchohol/-оос
бүтээсэн байна. Энэхүү согтууруулах ундааг хэрэглэхийн тулд бага
хэмжээний усанд найруулахад хангалттай. Нунтгийг мөн хоолонд амтлагч
хэлбэрээр ашиглах боломжтой гэнэ. Гэхдээ энэ нунтгийг хамраараа татах нь
тун аюултай болохыг үйлдвэрлэгчид нь сануулжээ. Учир нь хамраараа
"тамхилсан” тохиолдолд агшин зуур согтохоос гадна эрүүл мэндэд ноцтой
хор учруулж болзошгүй ажээ. Энэ төрлийн согтууруулах ундааны үндсэн
хэрэглэгчид нь залуус байх магадлалтай. Учир нь өвөрмөц амттайгаас гадна
ердийн саванд савласан шингэн архинаас хэд дахин хямд байх гэнэ.
Түүнээс гадна тээвэрлэхэд хялбар. Гэвч "Найруулдаг архийг өсвөр насны
хүүхдүүд хэрэглэнэ” гэсэн болгоомжлол олон нийтэд бий аж. Учир нь
Америкийн холбогдох хуульд 21 нас хүрээгүй хүмүүст согтууруулах чанартай
шингэн худалдахыг хориглосон байдаг. Тэгэхээр уг хуульд өөр
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=1800
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих