Нийтлэл бичих
болсон зорилго шалтгаан нь
1. Монгол улсын иргэд харилцан визгүй зорчих орнуудын виз нэхдэг асуудал,
2. ОХУ-ын санаачилсан Гаалийн холбоо гэж ямар байгууллага болох,
3. Гаалийн холбооны гаалийн хуулийн буруу зүйлчлэлээс болж, ОХУ-ын гадаадын иргэдийн хуулийн буруу зүйлчлэлээс болж монгол иргэд яаж хохирч байгаа талаар сэрэмжлүүлэг өгөх зорилготой.
Удиртгал
Монголд амьдрахад модон санагдаад... аль бол би бүх нийгмийнхээ эсрэг дуугарч адлагдмаар санагдаад ... Улаанбаатар хотын унаган бүсгүй би өөртэйгээ байнга тэрслэх боллоо. Миний олж авсан боловсрол надад дэндүү чамлалттай, ертөнцийг танин мэдэхэд хангалтгүй санагдаад байдаг байлаа. Нарлаг нэгэн өдөр би монгол улсын түмэн иргэдийнхээ адилаар өндөр хөгжилтэй гадаад улсад ажиллаж амьжиргаагаа сайжруулах, хэлний мэдлэг, үзэл бодлоо задлахаар шийдэж Европын нэгэн улсыг гэр бүлийн хамт зорилоо.
Ингээд зорисон улсдаа очлоо хэл ус сурч, хар бор ажил хийлээ. Улс орных нь амьдралыг дотоодоос нь харж иргэдтэй нь найз нөхөд боллоо. Иргэн хүний хувьд эх оронтойгоо харьцуулж ч бодож явлаа. Олон улсад тусладаг албан ёсны төрийн байгууллагад монгол улс ороогүйг ч мэдлээ. Биднээс авсан монгол орны мэдээллээс гадаад найз нөхөд маань монгол оронд туслах хүсэлтэй боллоо. Ингээд нэлээн хэдэн жил өнгөрч бид өөрсдийн нутаг орон луу харихаар боллоо. Найз нөхөд маань гаргаж өглөө. Бүгд л эргэж эх орондоо очоод эргэж холбогдоорой, монгол улсад маань туслаж, тусламжийн байгууллага оруулах боломжийг аль аль шатандаа хөөцөлдөхөөр тохироод халуун баяртайгаар анд нөхөдтэйгээ эргэж уулзахын ерөөл тавьж аян замдаа гарлаа.
Ингэж бидгий аялал адал явдал эхэллээ.
Бид европоос машин худалдаж авлаа. Цагдаагийн газарт очиж аялалын даатгалыг 381 еврогоор хийлгэж 1 сарын хугацаатай транзит номер авлаа. Бид энэ 1 сарын хугацаанд европын аль ч улсаар аялах бүрэн эрхтэй. Бид замаараа аялж харч мэдэж, харьцуулж газар орнуудтай танилцахыг хүсч байлаа.
Замаараа австри, герман улсаар аялаж, польш улсын нийслэл Варшав хотод 8 хоног түр саатлаа. ОХУ-ын элчин сайдын яамнаас ОХУ-ын транзит виз хүсэхээр хүлээлээ.
ПОЛЬШ УЛСАД
Эрсдэлтэй орос орон
Эндээс нь бүх хүнд суртал эхэллээ.
Польш улсын нийслэл Варшав хотод байрлах ОХУ-ын элчин сайдын яамнаас ОХУ-ын транзит виз хүссэн дараалал:
Бид элчин сайдын яаманд очтол лхагва гаригт ажилладаггүй юм байна, зуучлагч байгууллагаар дамжаагүй материалыг хүлээж авахгүй болохыг, мөн интернетээр визний цаг захиалж үйлчлүүлдэг болохыг, элчин сайдын яамны хамгаалагч бидэнд анхаарууллаа..
Бид шууд л визэнд туслах албан ёсны зуучлагч байгууллага руу явлаа. Захын барилга нь засвар хийгээд, гудамжны нэрээ авсанаас болж зуучлагч байгууллагыг олохгүй, баахан хайж цаг алдав. Хэрэв таньд хэрэг болох бол хаяг нь www.poland-ifs.com ул. Старосчиньска 1/с 02516 Варшава 8.00-17.00 ажилладаг юм байна. Бас нэг мэдээлэл бол миний ажигласанаар лхагва гаригт болон пүрэв гаригийн үдээс хойш оросын ихэнхи байгууллагууд дотоод ажилтай гээд иргэдэд үйлчилдэггүй юм байна
Визэнд туслах албан ёсны зуучлагч байгууллага нь бидний анкетыг бөглөж, интернетээр элчингийн визний очер захиалж өглөө. Уг нь анкет нь энгийн орос хэл гадарладаг байхад л бөглөчих энгийн зүйл.
Бид зуучлагч байгууллагаар зуучлуулсаны төлбөрийг нь төлсөн.
Бид даатгалын компани дээр очиж төлсөн оросын нутгаар аялахад шаардлагатай даатгалыг 231 золотоор хийлгэлээ. Мөн 10 хоногийн транзит визний үнэ хүн тус бүр 150 евро юм байна.
Гэтэл бидний машины гэрчилгээ англи, франц, итали, герман хэл дээр байсныг польш юм уу эсвэл орос хэл дээр байх шаардлагатай гээд материал хүлээж авсангүй, албан ёсны зуучлагч байгууллагаар материал бүрдүүлсэний хэрэг юу байна?
Орос хэлний албан ёсны орчуулга олдохгүй бид польш хэл рүү машины гэрчилгээгээ орчуулуулсан. Гэхдээ Варшав хот том франц- орос хэлний орчуулагч олдохгүй интернетеер хайсаар арайхийж холбоо тогтоож таксидаж очиж орчууллаа. Орчуулгын хөлс, татвар, такси гэх мэтийн зардлууд хөвөрнө.
Ахиад визэнд туслах албан ёсны зуучлагч байгууллагаар матераилаа 2 дахиа материалаа бүрдүүлүүлж 2 дахь удаагаа интернетээр элчингийн визний очер авсан.
Бид визээ заасан өдрийн 15.00 цагт авах байтал дотоод хүлээн авалттай гээд элчин сайдын яам онгойгоогүй. Дараа өдрийн 15.00-16.00 хооронд бид визээ авсан
Бидэнд 10 хоногийн транзит виз өгсөн. Визийг хугацаа нь хүчинтэй болсон эхний өдрийн 15.00 цагт транзит виз авсан. Визний 1 хоног Польш улсдаа өнгөрсөн.
БЕЛЕРУС УЛСАД
Бид монгол улсын гадаад харилцаа яамны вэб сайтнаас Белорус-Украйн-Казакстан улсад монгол улсын иргэд визгүй зорчино гэж мэдээлэл авсан байсан.
Энэ нь тус сайтан дээр одоо ч байгаа, харин саяхнаас урилгатай бол гэж нэмж оруулсан байна лээ. Үүнд бидний ирэх замдаа гаргасан мэдээлэл хэрэг болсон байх. Урилга гэдэг нь урилгыг нь үндэслэж хил дээр виз дарж байгаа процесс. Харин манай улсын иргэд яагаад зорчиж болдог вэ? гэдэг гаргалгаа бол бид ихэнхидээ ОХУ-ын аялалын болон транзит визтэй байдаг.
ОХУ нь хуучин салсан исангагийн оронуудтайгаа өөрсдийн олгосон виз нь хүчинтэй байх гэрээтэй байдаг юм байна. Үүний ач буянаар бид Белерус, Украйн улсад визгүй зорчдог гэж ойлгогдож байна. Тиймээс Белерус, Украин улс орохоор явж байгаа манай иргэдэд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байна.
Харин Белерус улс бол: Монгол Улсын Засгийн газар, Бүгд
Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах «Иргэдийн харилцан
визээс чөлөөлөх тухай» гэрээнд хоёр тал гарын үсэг зурахад бэлэн болсон боловч
уг гэрээ хүчин төгөлдөр болох хүртэл 1979 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар
хооронд байгуулсан гэрээгээр манай иргэдийн тус улсад зорчих асуудал
зохицуулагдаж байгаа болно. Хэдийгээр одоогийн мөрдөгдөж байгаа гэрээний дагуу
манай улсын иргэд тус улсад визгүй зорчих нөхцөлтэй байдаг боловч зарим
тохиолдолд Беларусь Улсын виз авах шаардлага гардаг. Энэ талаар иргэдийн мэдлэг
дутмаг байдаг нь тэднийг Беларусь Улсад нэвтэрч чадалгүйгээр хилийн боомт
дээрээс буцаж, Польш Улс дахь тус улсын Консулын газраас виз авахад хүргэдэг.
Ямар тохиолдолд манай улсын иргэд Беларусь Улсад визгүй зорчиж болохыг тус
улсын эрх бүхий байгууллагаас гаргасан журмаар зохицуулcан байдаг. Үүнд:
1. Дипломат болон албан паспорттой иргэд визгүй зорчино.
2. Энгийн Е паспорттой иргэд хувь хүн (цагдаагийн газраас
олгоно), компани, албан газар, амралт сувиллын газраас урилгатай тохиолдолд
визгүй зорчино.
3. ОХУ-ын транзит визтэй тохиолдолд визгүй зорчино.
4. Харин Монгол Улсын иргэн өөр гуравдагч улсад байнга оршин
суух эрхтэй (энэ талаар паспортон дээр тэмдэглэлтэй байдаг) тохиолдолд дээр дурьдсан
2, 3 дугаар нөхцлийг үл хамааран иргэд заавал визтэй зорчино.
5. Бүгд Найрамдах Беларусь Улсын их дээд сургуульд
суралцахаар очсон оюутны асуудлыг одоо мөрдөгдөж байгаа гэрээгээр
зохицуулдаггүй бөгөөд тус улсын дотоодын хууль тогтоомжоор гадаадын оюутнуудад
түр оршин суух эрх олгодог тул дээр дурьдсан 2 болон 3 дугаар нөхцлийг үл
хамааран тус улсад суралцахаар очиж байгаа манай улсын иргэд заавал визээр
нэвтэрнэ.
Харин Украйн улс бол: БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1976 онд байгуулагдсан "Иргэд харилцан визгүй зорчих Хэлэлцээр”-ийг үндэслэн Монгол, Украин улсын иргэд харилцан визгүй зорчдог.
-Хувь хүний урилгаар зорчиж байгаа бол урьж байгаа хүн нь оршин суугаа газрын (ОВИР) урилга авсан байх ёстой.
-Украин улсын их, дээд сургуулиудад суралцахаар шинээр явж байгаа оюутнууд Украины Боловсролын яам буюу суралцах сургуулийн албан ёсны урилгатай байх ёстой.
-Украин улсад болох хурал, семинар, үзэсгэлэн яармагт болон бизнесийн шугамаар оролцох Монгол иргэд, Украины холбогдох байгууллагаас албан ёсны урилга авсан байх шаардлгатай.
Түүнчлэн урилган дээр иргэдийн овог нэр, төрсөн, он, сар, гадаад паспортын дугаар бичигдсэн байх ёстой ажээ. Дээр дурьдагдсан урилгуудын эх хувийг хүчинтэй гэж Украины тал үзэх бөгөөд хуулбар урилгатай болон ямар ч урилгагүй бол хил нэвтрүүлэхгүй болохыг анхааруулж байна.
Газар дээрээ бол иргэд гадаад харилцааны яамны бэб сайтнаас хараад шууд л визгүй гэж ойлгоод байна. Энэ нь бид ажил хийж байгаа гэсэн ойлголт л түрүүлж байна. Далд нуусан санааг иргэд ойлгохгүй байна Нэгэнт л визгүй зорчино гэсэн мэдээлэл байхад иргэд урилга авалгүй шууд очдог юм байна.
Монгол улсын гадаад харилцаа яамны вэб сайтандаа *Визгүй зорчих орнууд* гэж жагсааж бичээд орхихоор иргэд бид визгүй л зорчино гэж ойлгоод байна. Мөн гадаад явдлын яамны *Визгүй зорчих орнууд* -ын жагсаалтандаа хавсралт гаргаж энэ бол Белерус улсад иргэд 1979 оны БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр захицуулагдаж байгаа шүү гэдгийг онцолж, Украйн улсад бол БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1976 онд байгуулагдсан "Иргэд харилцан визгүй зорчих Хэлэлцээр”-ийг үндэслэн Монгол, Украин улсын иргэд харилцан визгүй зорчдог, гэдгийг тайлбарлах хэрэгтэй байна. Бид хэдий болтол 1976, 1979 оны гэрээгээр Украйн, Белерус улсад визгүй зорчдог гэж итгэсээр заавал урилгаа үзүүлж виз авч зорчих вэ гэдгийг асуумаар байна. Урилга үндэслэж хил дээр виз дарж байгаа нь үнэндээ элчин сайдын яаманд нь хандаж, виз авахтай адил гэж дундаж монгол хүнд ойлгогдоод байх юм.
Гадаад харилцаа яамны вэб сайтандаа хуулийн хэллэгээсээ илүүтэй жирийн монгол хүнд ойлгомжтой байдлаар тайлбар гаргана уу гэж хүсэж байна. Иргэд шууд визгүй гэхээр, гадаад харилцааны яамыг олон оронтой визгүй зорчуулдаг ачтай буянтай газар гэж шууд итгэж, маш их хохирдог юм байна шүү? Ингээд монголд ирээд танайд хандахаар хуулийн хэллэгэнд дарлуулаад, өөрсдийнхөө мэдлэггүйг цоллуулаад гарч байгаа тохиолдол цөөнгүй байдаг юм байна.
Ерөнхий сайд Алтанхуяг нэгэн хөрөг нэвтрүүлгээрээ иргэдийнхээ бидэнд итгэх итгэлийг сэргээхсэн гэж ярихыг сонссон, Гадаад харилцаа яамны сайд эрхэм та нэгэн цагт ингэж битгий хэлээсэй гэж би хүсч байна. Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ гэж яруу найрагч Ц.Хулангийн шүлэг байдагчлан төрдөө би итгэхийг хүсч байна. / Гадаад харилцаа яамны сайд Болд та үүнийг анхааралдаа авна уу? /
БЕЛЕРУС УЛСАД БРЕСТ
Ингээд бид зам ойр гэж польш белорусын хил дээр ирлээ. Белорус талын хилийг Брестийн хил гэнэ. Алдарт Брестийн цайз эндээс холгүй оршино. Польш улсаас хүндрэлгүй хил гарч Белорус улсын Брестийн хил дээр ирлээ. Гэтэл хил цэргээс хил орох хуудасаа аваад л даатгал, эрүүл мэнд заавал төл, гээд ийшээ тийшээ яаруулж гүйлгэлээ. Эрүүл мэнд, замын даатгал, автомашины даатгал гээд зөвхөн америк доллараар тооцоогоо хийдэг юм байна. Хариулт задгай доллар байхгүй тул 5 доош долларыг хариулах боломж байдаггүй гэнэ. Шөнө дунд доллараа тааруулж өг гэж загналаа. Загнуулах ямар хэрэг хийсэн билээ дээ, ямарч байсан хариулт мөнгөө авч болохгүйг л ойлголоо. Усыг нь уувал ёсыг нь хүндлэхээр сэтгэлдээ хатуу шийдээд хариулт хэрэггүй гэлээ. Энэ бүгдийг гүйцээсээр очтол виз байхгүй байна гэж хэлсээр хилийн цэргийн хүн угтлаа.
Эргээд эргэж гар гэж хөөлөө, өнөө төлүүлсөн даатгал буцааж өгөх нь байтгуай, хөөгдөөд гардаг юм байна. Өнөөдөр дэлхийн бүх улстай дипломат харилцаа тогтоох гэсэн эрхэм зорилго тавьсан гадаад харилцааны яам минь бодит байдал монгол орны иргэдэд ингэж л тусаж байна даа. Энэ нь дээр тайлбарласан 1979 оны гэрээтэй холбоотой асуудал юм.
Хил гараад ахиад дугаар өгсөн цэрэг лүү очлоо. Яасан гэж байна хэллээ өө зүгээрээ шон тойроод эргээд ор гэв, дарга нь утасдаж хэлсэн юм болов уу гэж таамаглалаа. Эргэж ороод 2 дахиа виз нэхүүлээд хөөгдлөө.
Белорус улсын хил биднээс виз шаардаж, 2 удаа оруулалгүй буцаасан. Энэ нь бидний пасспортонд байгаа.
Дараа нь бид Белорусаас эргэж дахин Польш улсад хил нэвтэрч орсон. Польшууд харин хүндрэлгүй хил нэвтрүүлээ. Шенгенд орсон болохоор үйлчилгээ ч арайл өөр юм аа. Ингэж бид эргэж Шенгенд хөл тавилаа. Ингээд бид бас л зам ойр гэж Украйн улсыг зорилоо. Ахиад л польш улсаар давхисаар польш украйны хил дээр ирлээ. Польш хүндрэлгүй мөн л гаргалаа. Ингээд польш улсыг ардаа орхилоо.
Украйн улс Ягодины хил орох тал
Украйны тал нь Ягодин боомт гэдэг юм байна. Энд бас л хил гарахаар оочерож гарлаа, хилүүд битүү дараалалтай байдаг юм байна. Очерлосоор очтол хов хоосон ширхэг ч тээшгүй хүмүүстэй ордог машинуудын очер юм байсан байна, эргээд өөр очерт зогсоолоо, ахиад л очерлов. За ингээд машины жин дээр машинтайгаа зогслоо. Хилийн шалган дээр очлоо. Ахиад асуудал гарлаа даа учир нь виз хэрэгтэй гэнээ ахиад л сэтгэлийн дарамт, юу вэ өнөө украйн визгүй гэсэн гадаад харилцааны яамдаа л гомдлоо. / дээр би визний учрыг чадан ядан тайлбарласан билээ / Учирлаж гуйж байж бид ОХУ-ын транзит визийг үндэслүүлэн арайхийж 3 хоногийн украйн улсын транзит визийг пасспортондаа тавиулав. Энэ нь бидний пасспортан дээр транзит 3 хоног гээд дурайтал байгаа. Хилээр орох боломж бүрдлээ гааль дээр очлоо, ахиад л татвар хураамж боллоо. Дүрэмт хувцастай болгон ирээд машиныг минь онгойлго гээд үзэж харч тойрох юм аа. Гаалийн дарга гэж эмэгтэй ирлээ, бас 3 гаалийн байцаагч ирлээ. Гаалийн дарга гэж эмэгтэй уурлаллаа та нар яах нэж ирээд байгаа юм бэ гээд л ... учир бүтүүлэг байдал үргэлжилсээр ... тэгээд анхны хувиарласан эрэгтэй байцаагч машинаа гаргаад складын үүдэнд тулгаад зогсоод бүх зүйлээ буулга гэж тушаалаа. Тушаасан ёсоор буулгалаа, нэг ч шинэ зүйл байж болохгүй гэнэ хэллээ ?? бид өөр оронд олон жил амьдарсан эдлэж хэрэглэж байсан хуучин эд зүйл хаялгүй авч явж л байна гэх мэтээр зөндөө л тайлбар өглөө, шинэ зүйл байхгүй гэж хамаг үнэнээ л тоочлоо. 3 удаа ирж дутуу байна нэмж буулга гээд ширхэгч эд зүйл үлдээлгүй буулгалаа. Бусад нь ирж зөндөө зургыг нь авч баталгаажууллаа. Ингээд иргэж ачихад маш их хугацаа зарцууллаа. Ямарч байсан явсаар, явсаар хил гарч чадлаа. Украйн улсын нийслэл Киев хотыг сонирхлоо. Энд ээж маань оюутан байсан юм. Украйны Доннецик хот орж үзэх төлөвлөгөөтэй байсан боловч 3 хоногийн визтэйгээ санан яаравчиллаа. Уг нь энэ хотод аав маань их сургууль дүүргэсэн юм. Украйнаар давхисаар, оройхон хэрд замын цагдаа зогсоогоод хаа хүрч явааг асуулаа. Хил орж явна
.Аль хил вэ л гэж байна, газрын зургаа үзүүллээ хэлж байна. Хойшоо эргээд ябвал 10-аад кмт өөр нэг хил байгаа гэж зөвлөлөө. Баярлалаа гээд саллаа хойшоо эргээд л гэж дохиод байна. Буугаад ахиж очиж уулзлаа, тэр хил нь л дээр гээд байна. Явахаар боллоо, зам дээр 2 эмэгтэй гар өргөж байна, зогслоо. Хилийн тийшээ тосгон орно гэнэ. Зам арай зөрөх юм байна, тэгээд тэр 2-оос саллаа. Цааш явсаар хилийн өмнөх суурин орж цай ууллаа. Хилийн зүг хөдөллөө дөө шөнийн 12 болж байна. Хил дээр очлоо шалганы цэрэг эмэгтэй хүн байна. Шал согтуу байх юм. Хил рүү ороход 5 доллар гэнээ, орлоо бас дүрэмт хувцастай болгон машин онгойлгож, шалгаж гарлаа. Хилийн цэргийнхэн кг тутмаас 5 доллар татвар гэж ам амандаа шаагих юм, эцэст нь бид уурлалаа гааль гэж байна уу, тэд инээлдээд гааль энд байхгүй өөр хил рүү яв гэж байна. Бүгд их бага хэмжээгээр согтуу, зарим нь бүр шал согтуу байлаа. Гаалийн дүрэмт хувцастай байцаагч байшингийн сүүдэрт зогсоод л байх юм. Хилийнхэнд хөөгдөөд гартал шалган цэрэг эмэгтэй яасан гэж байна хэллээ. Станцаараа орилж гарлаа ядаргаатай юм л гэнэ, үглэсээр, тэгээд биднийг хилээс гаргалаа. Эргэж замаараа суурингаар орж, гуанзанд орж цай уугаад гарлаа. Зам нь маш муутай хэцүү газар байлаа.
Украйны Бачивськийн гарах хил
Ингээд бид Украйны арай өөр 40 км-т байрлах хил дээр ирлээ. Нэг дүрэмт хувцастай хүн угтаад л ирлээ. Даатгал 85 доллар шууд хийлгэ тэгж байж, очерт оруулна гэнээ. Бидэнд даатгал зөндөө байгаа учирлалаа, үзүүллээ, гуйлаа, нэмэргүй, ахиад даатгал хийлгэ гэж байна. Даатгалыг өөрийн хүсэлтээр сонгож хийж болохгүй нь их хэцүү тулгагдсан даатгал дунд явлаа. Даатгалд мөнгөө төлөөд очерт орсонгүй, нүдний хор гаргаж машиндаа дуг хийхээр боллоо, үүрийн 05 цаг болж байна. 2 цаг болоод хилийн очерт орлоо. Өглөөний 07 цагт очер гэж зах замбараа алга. Арайхийж очерт ортол нэг цэрэг гүйгээд ирлээ. Очер зохицуулсаны 20 евро гэнээ, очерлох болгонд 20 евро нэхдэг хил Украйнд байдаг л юм байна. Арайхийж хилийн зоо орлоо. Энэ хилийн нэр Ягодин гэдэг. Зөндөө л зовлон болж арайхийж Украйнаас гарлаа. Бид замыг хилүүдэд швейцари хутга, швейцари цаг бэлдэж явах ёстойгоо мэдлээ. Ер нь швецарит тэр дэлхийд танигдсан бренд швейцари цаг, швейцари хутга ямар үнэтэй байдаг гэж бодоод байгаа албатууд вэ ??? хил гарч амарлаа ахиад ямар гэнэтийн цохилт хүлээж байгаа бол гэхээр түгшүүр үргэлжилсээр ...
Оросын орох хил Троебортное
ОХУ-ын Брянск хотын Брянскийн хил нь Москвагаас 500 км байрлах Украйн Оросын хил юм.
Оросын хилийн зоонд ортол, хилийн цэрэг дараалал зааж, мигроцений карт бөглөж, бид машинтайгаа очерт бүтэн 1 өдөр 1 шөнө зарцуулж очтол, транзит номертой байсан байна хилийн цэрэг мэдэлгүй буруу очер өгсөн байна, ахиад ТИР –ийн машинуудтай том тэрэгний очерт оч гээд шууд буцаалаа. Ингээд дундыг зоо руу хөөгдөв өө хөөрхий.
Дундын зоонд хоол зардаг хүмүүс чөлөөтэй нэвтэрнэ. Хоолны үнэ хаана ч байхгүй үнэтэй, хүмүүс хуулийн дагуу дундын зоонд сайн дураараа ирсэн ч хилээс гарах зөвшөөрөл авахаас наана гаргахгүй. Энэ нь хоолны үнэнд их нөлөөлнө. Хүйтэн амт гэж хэцүү, хамгийн том асуудал бол хэзээч тэнд боловсон нойль гэж байгаагүй бололтой дог оо. Зам дагуу буухад алхам алхамын зайтай хүний ялгадас бие засах нь бүү хэл гишгэхэд ч хэцүү юм гэлээ ч хүн биологийн хуулийн дагуу орсон шингэн өтгөнөө гаргах нь тодорхой. Энэ асуудлаа тэнд хонож очерлож байгаа иргэд хүндрэлтэйгээр ил задгайгаар шийдэж байна. Цагдаагийн машин ирж зарим хүнийг баривчилж байх шиг, хилийн дундын зоонд анх удаа харж хачирхлаа. Вальютийн ченж тэнд бас ажиллаж машин дундуур хохилдоно. Нэг эмч хүүхэн машинтайгаа орж ирлээ. Энэ эмч бол ямарч байсан албан ёсны түргэний эмч биш сайн дурын байгуулагаас яваа болов уу даа гэж баттай таалаа. Хүнд нөхцөлд ажиллаж яваа нь түүний ядрангуй царайнаас илт. Гэлээ ч цоглог энгийн сайхан бүсгүй юм. Оросын талийн хяналтын талбайд нялх хүүхэд өвдөөд сандаргаад байгаа гэнэ. Бид уулзлаа бидэнд ч бас эм өглөө. Гэтэл эмнэлгийн машиныг бас хөөрхөн очерлуулчих юм аа, хүүхэд нь өвдөж байгаа хүмүүс яасан их хүлээж байгаа бол. Цэргүүд арай ч очерийн мөнгө нэхээгүй байгаасаа даа гэж залбирахаас. Эмч бүсгүйд баярлалаа гэж хэлье бас ажил үйлс нь үргэлж бүтэмжтэй байгаасай гэж ерөөе.
Туршлагаасаа хуваалцахад оросын хуучин салсан орнууд бүгд орос орны хуулийг хуулаад тавьчжээ. Иймээс эдгээр орнуудыг эрсдэлтэй орнуудын тоонд оруулъя. ийм орны тоонд зарлагдсан байхад очих эсэх нь таны л хэрэг болно. Бид иргэдээ сануулж мэдээлэл өгч урьдчилан сэргийлүүлье гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө.
Ахиад шинэ дугаарт ТИР ангилалын очерт зогссоор очиход бидэнд 1 шөнө 1 өдөр зарцуулагдлаа .
Ингээд хилийн очер хүрч хил, гаалийн шалгалт орлоо. Энд маш том асуудал үүслээ. Биднээс машин болон гэрийн хэрэгсэлээ бүгдийг жигнүүлж 50 килограммаас дээш жин тутамд 5 евро татвар төл, мөн машины цилендрийн багтаамжийг 5 еврогоор үржүүлж татвар төл гэлээ.
Шинэ хууль 10 сарын 01 нээс мөрдөгдөж байгаа гэсэн. Энэ нь бидэнд хамаарах эсэхийг бид ойлгоогүй. Асууж лавлах эрхгүй, асуувал илүү хүнд суртал гарч байлаа. Гэлээ ч асуусаар чангалуулсаар ...
Илүү үг асуудаг биднээс гаалийн байцаагч машины гэрчилгээ дээр хилийн дардас байхгүй байна украйн луу буцаж очиж даруул гэнэ. Уурлалаа, учирлаллаа, загналаа гуйлаа. Гаалийн байцаагч уурлаж тир машины жолоочуудыг дуудаж энэ 2-т тамгаа харуулцгаа гэв, хөөрхий жолоочууд дуулгавартай нь аргагүй үзүүлж байна бидэнд.. гаалийн байцаагчаа уурлуулж болохгүйг сайн мэдэж байнаа. Гэтэл тэднийх дардас бол шал өөр юмаа 4-ийн цаасан дээр байна. биднийг бол машины оригнал гэрчилгээн дээр оаруулж ир гэж хилээс хөөлөө. Үнэндээ бол айж байна яаж ахиж очерт зогсоно оо ?? арга сэдлээ машинаа орхиж хилээс гарах б уман зовлон түмэн мэх хийж хилээс гарч үлгэрийн байдлуудтай тулгарсаар украйнуудын хэзээч хийж үзээгүй хилийн штрапийг машины гэрчилгээн дээр даруулаад эргээд явган гүйгээд ирлээ итгэмээргүй байгаа биз байдал ийм л байна.
Энэ даалгаврыг биелүүлсэн бидэнд гаалийн байцаагч машины гаалийн кодоо өг гэлээ. Бидэнд гар утас, интернет байхгүй, бид автомашины код мэдэхгүй, энэ арайл дэндэж байна аа. Аргагүй байдлын улмаас гаалийн даргаас гуйж гаалийн дарга нь гаалийн дотоод сүлжээгээр хайж, код олж өглөө. Даргаар нь хийлгүүлсэн кодоо аваад гаалийн байцаагчид аваачиж өглөө. Үүнд бид 1 өдөр зарцуулсан. Хэл ам хийх асуух нь ийм л байдалд хүргэж байна. Яагаад гэж асууж, заргалдсаар, бид транзит бараа машиныг олон улсын жишгээр шийддэг, бид 6 дээш сараар гадаад улсад амьдарсан, нотлох бүх баримт байна гэх мэтээр заргалдсаар л ... Гаалийн байцаагч нь та нар бидний эрсдлийг тооцож их хэмжээний мөнгө биедээ авч явах ёстой байсан гэсэн сануулга анхааруулга өглөө. ЭРСДЭЛТЭЙ ОРОС ОРОН гэдэг нийтлэл маань эндээс төрсөн шүү.
Бид татвар биш барьцаа тавихаар болж зөвшилцөлд хүрсэн боловч зөвхөн машины циллиндер нь 2446 үржүүлэх нь 5 евро ингээд 12230 евро буюу 30 сая төгрөг боллоо. Энэ бол зөвхөн машины барьцаа шүү?
Гэтэл энд
маш том асуудал гарлаа. Машин яахав ингээд шийдчлээ одоо ачиж яваа гэрийн эд
хогшлоо яах билээ, бүгдийг нь хиллүүлж,
бас 5 еврогийн барьцаа тавих боло
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих