Ц.Ганболд Ерөнхий консулаар ажиллах хугацаандаа эх орноо Буриадад сурталчлах, Буриад Монголчуудын түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр суугаа орныхоо төр, олон нийтийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран идэвхтэй ажиллажээ. Монгол-Буриадын хооронд зорчих иргэд, жуулчдын урсгал мэдэгдэхүйц нэмэгдсэн, худалдааны эргэлт сайжирсан үзүүлэлттэй байгаа бөгөөд үүнд Ерөнхий Консулаар ажилласан Ц.Ганболд , Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын нийт хамт олон идэвх санаачилгатай ажилласныг Буриадын тал өндрөөр үнэлжээ.
eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих