
УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш тэрээр "Шүүдэр дундуур" хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээж, продюсерээр нь ажиллахын сацуу "Хадлан" нэртэй өөрийн брэндийн дээл хүртэл гаргаад буй. Харин УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газарт тэрээр тун шүүмжлэлтэй хандаж буй юм. Гэсэн ч аливаа зүйл сайнтай, муутай байдгийн адилаар М.Зоригт энэ Засгийн газрыг анх удаа үнэлсэн байна.
Тодруулбал : Зам Тээврийн Хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Оросын талтай ойлголцолд хүрч, Монгол улсын 35.6 сая ам доллараар худалдан авч, 5 жил гаруй "тоосонд дарагдан хэвтсэн" төмөр замын таван зүтгүүрийг ашиглахаар болсон шийдвэрийн тухай тэрээр : "Энэ засгаас анх удаа сайхан мэдээ сонсож байна. Баярлалаа" хэмээн өөрийн twitter хуудсандаа бичжээ.
П.Энхмандах
sonin.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих