Энэ долоо хоногийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар "Дорнод
бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Дорнод салбарын дарга Ч.Одбаяр
байгууллагын үйл ажиллагааны талаар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газрын дарга А.Нансалмаа аймгийн Засаг даргын дэргэдэх газар,
хэлтэс, албадын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авч
хэрэгжүүлэх арга хэмжээний талаар боловсруулсан бодлогын саналуудыг
танилцуулж, цаашид төлөвлөгөө гарган үр дүнтэй хамтран ажиллахаа
мэдэгдэв. 

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
Х.Энх-Отгон өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод томилолтоор
ажилласан ажлын үр дүнгээ хуваалцах үеэр газрын тосны инженерүүдийн
уулзалтад оролцож, орон нутгийн байр сууриа илэрхийлсэн талаар дурдлаа.
Засаг даргын орлогч Ч.Ганбат жижиг дунд үйлдвэр, сум хөгжүүлэх сангийн
төсвийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих, "Сар шинийн өнгө” үзэсгэлэн
худалдааг олон нийтэд хүртээмжтэй, чанартай зохион байгууулахыг Хөрөнгө
оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон-д
үүрэг болголоо.
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хямд архи, чанаргүй
хүнсний бүтээгдэхүүн зэрэгт хяналт тавьж холбогдох байгууллагууд хүнсний
аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сануулав.
Мөн үеэр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2016 оны үйл
ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай
биелүүлж, жилийн эцсийн үнэлгээгээр 2 дугаар байр эзэлсэн учир Газар
зохион байгуулалт, геодези, зурагзүйн газраас Батламж, үнэ бүхий зүйлээр шагнасныг гардуулан өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих