
Түүний суллагдах хүсэлтийг Төв аймгийн прокурор гурав дахь удаагаа буцаасан талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж хэд хоногийн өмнө мэдээлэл хийж Улсын ерөнхий прокурорт хандаж гомдол гаргасан билээ. Өмгөөлөгч Ц.Баасандорж Төв аймгийн прокуророос чухам юунаас болж суллахгүй байгаа талаар тодруулахад тус байгууллагын зүгээс "Л.Гансүхийн материалыг хянаж байна” гэсэн хариуг өгчээ.
Тэгвэл гурав дахь удаагаа буцаасан хүсэлтийг аймгийн прокурорын газраас хянаж үзээд шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Л.Гансүхийн магадлангаар суллагдах асуудал нааштайгаар шийдэгдэж байна гэсэн үг юм.
Прокурорын газраас шаардлага хангасан гэж танилцуулсан учир одоо шүүх хурлаар хүсэлтийг авч хэлэлцээд хорих ялаас үлдсэн хугацааг нь тэнсэн харгалзах ялтай суллах эсэхийг нь шийдэх юм байна. Өмгөөлөгч Ц.Баасандоржийн ярьснаар бол "Шүүх суллах боломжтой ч гагцхүү прокурорын газраас хүсэлтийг нь шүүхэд хүргэлгүй буцаачихаад байгаа юм. Шүүх суллах эсэхийг шийдэхээс прокурорын газар шийддэггүй юмаа” гэж ярьсан юм. Тэгэхээр магадлангийн хуулийн хугацаа нь болж, хоригдох байх хугацаандаа засрал хүмүүжил авч, улсад учруулсан хохирлоо барагдуулсан тул суллагдах бүрэн боломжтой болоод байгаа юм.
О.Сайхан
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих