
Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон, Онон-Улз голын сав газрын захиргааны дарга Б.Баяртогтох, "Шинь Шинь” ХХК, "Жамп-Алт” ХХК-ийн "Тун-Эрдэнэ” ХХК-ийн төлөөлөл болон холбогдох хэлтэс, агентлаг, аж ахуйн нэгжүүд оролцож байна.

Зөвлөгөөний эхэнд "Шинь шинь” ХХК Баяжуулах үйлдвэрийн усан хангамж, ус ашиглалтын байдлын талаар танилцуулав. Зөвлөгөөнөөр:
- Уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хөрс, усны шинжилгээ
- Усны тоолуурын баталгаажуулалт, стандартын шаардлага
- Ус ашигласны төлбөрийг тооцох аргачлал
- Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, уул уурхайн талаар баримтлах бодлого, чиглэл
- 2016 оны ус ашиглалтын байдал, 2017 онд ус ашиглалтад тавигдах шаардлага, гэрээ байгуулахад анхаарах асуудал
- Төрийн хяналт шалгалтын ажилд тавигдах шаардлага, анхаарах асуудал
- 2015, 2016 оны ус ашигласны төлбөр төлөлтийн байдал, төлбөр төлөлтийг сайжруулах талаар авах арга хэмжээний талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, санал дүгнэлт хэлэлцүүлэг явуулна.
Зөвлөгөөний төгсгөлд зөвлөмж гарган мөрдөх ажээ.



URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=23100
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих