Иргэдийн дунд шүдний цоорол өвчний тархалт өндөр байгаа, мөн сурагчдын зуны амралт зэргээс үүдэн БОЭТ-ийн Шүдний амбулаторит эмчлүүлэгсдийн тоо өсөж байгаа аж. Өнөөдөр гэхэд 105 хүнд шүдний эмчилгээний дугаар олгосны 40 хувь нь 10 хүртэлх насны хүүхдүүд байна.
Хүүхдийн шүдний өвчлөл өндөр, эмчилгээний машины хүрэлцээ дутмаг учир БОЭТ-д хүүхдийн шүдний кабинет байгуулахад аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 27,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, хүүхдийн шүдний бор машин хоёрыг авч суурилуулснаар тус кабинет 7 дугаар сараас эхлэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
Одоогийн байдлаар амбулаторит шүдний эмчилгээний таван машин дээр таван эмч өдөр тутам ажиллаж байна.
Шүдний эмчилгээ нь ажилбар ихтэй учир нэг эмч өдөрт дунджаар 21 хүн
үзэж, эмчлэх боломжтой. Мөн 1 удаагийн үзлэгээр бус ихэвчлэн 2 болон
түүнээс дээш давтан үзлэг, эмчилгээ шаардагддаг тул урьдчилан утсаар цаг
товлох үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдаг байна.
Хөтөч сувилагч өглөө 07.40 цагт ирж, 120 хүртэлх хүнд дугаар олгож,
нийтлэг тохиолдолд 10 орчим хүн тухайн өдрийн үзлэгийн цагт багтахгүй
үлддэг учир иргэд өглөө эрт ирж дугаарлан зогсох, үүнээс болж бухимдах
явдал гардаг байна.
БОЭТ-өөс шүдний үзлэгийн зохицуулалтыг сайжруулахад анхаарч,
байгууллагынхаа цахим болон фэйсбүүк хуудсаар иргэдийн санал, хүсэлтийг
авч, хэлэлцэх ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих