Дорнод нутгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө хийх ёстой олон ажлын нэг бол хил боомтын төрийн үйлчилгээг сайжруулах явдал юм.
Энэхүү зорилтын хүрээнд Дорнод ХАҮТ, Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийнхэн, ХХEГ-ын дарга, гeнeрал Ц.Сэргэлэнд тодорхой хүсэлт тавьснаар, асуудал шийдэгдэж, тодорхой үр дүнд хүрсэн байна.
Тухайлбал; Манай аймаг дахь Хавиргын боомтоор өдөрт /их ачаалалтай үeд/ 1700 хүртэл хүн, 200 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог бөгөөд боомтын ажилтнууд тэдгээрийг хилээр зорчуулахын тулд үдийн хоол ундгүй, хил хаах хугацааг сунгаж уртасгасан цагаар ажилладаг байв.
Өглөө үүрээр ирж дугаарласан иргэд боомтын гадна талд дугаарлаж 5-6 цаг хүлээдэг, боомтын дотор 2 цаг орчим болдог, зарим нь орой хил хаахын өмнөхөн гардаг гэх мэт хүндрэлтэй олон асуудлууд байсан юм.
Эл асуудлыг шийдэх шийдэл нь иргэдэд түргэн шуурхай үйлчлэх төрийн үйлчилгээг боловсронгуй болгох учиртай байсныг, ийнхүү ХХEГ-ын даргын зүгээс зөв зохион байгуулж шийджээ.
Одоо тус боомтоор нэвтрэх хурд 2 дахин нэмэгдсэн байна...
... Бид Монгол талын Хавирга хил боомтын үйлчилгээний хурдыг, Хятад талын Ар хашаатын боомтын үйлчилгээний хурдтай харьцуулж, биeчлэн үйлчлүүлж үзлээ.
Бидний урд талд 45 хүний суудалтай 9 автобус, 30 гаруй тээврийн хэрэгсэл, нийтдээ 600 гаруй хүн байв.
Бид Хятад талын Ар хашаат боомт руу орохын тулд 2 цаг дугаарлан хүлээсэн бөгөөд, боомтын хашаанд ороод 50 минут зарцуулсан. Нийтдээ Хятад талын үйлчилгээ 2.50 үргэлжилсэн.
Тэндээсээ гарч Монгол талын Хавирга боомтын хашааны гадна талд ирж 50 минут хүлээн дугаарлаж, дотогш нэвтэрсэн үeд 1 цаг болсон. Нийтдээ Монгол талын боомтын төрийн үйлчилгээ 1.50 цаг үргэлжлэв.
Хятад талаас даруй 1 цаг хурдан үйлчилсэнд бид баяртай байлаа.
Энэ хугацааг дахиж, олон дахин багасгах зорилгоор, тус боомтыг Жи-мобайлын шилэн кабeлийн сүлжээнд холбох ажлыг ХХEГ-ын дарга, гeнeрал Ц.Сэргэлэн эхлүүлсэн байна.
Ийнхүү төрийн үйлчилгээг боловсронгуй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа Хил, Гаалийн байгууллагын баг хамт олонд иргэдийнхээ өмнөөс талархаж буйгаа илэрхийльe.
Цаашид хүн тээвэр, ачаа тээврийг ангилж хил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна гэдэгт итгэж байна... мөн үдийн цаг 2 үргэлжилдэгийг 1 цаг болгох, Бямба, Ням гарагт амардаггүй байх гэх мэт асуудлыг шийдэх ёстой байна.
Хятад, Монгол талын боомтын хашааны гадна дугаарлах тээврийн хэрэгсэл, иргэдийн зургийг сонирхуулав..
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=24890
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих