Сумын Хүүхэд, өсвөр үеийнхнийг аливаа гэмт хэрэгт өртөхөөс
урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхээс гадна журамт үүргийг сайтар
ойлгуулах тэдний дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга
яриа хийх, байгаль дэлхий, сум, эх орноо хайрлах сэтгэлгээг суулгах
ажлыг зохион байгуулах ажлыг ЕБСургуулийн 12 дугаар ангийн сурагчид
болон өсвөрийн цагдаа бүлгэмийн хүүхдүүдийн дунд зохион явууллаа.
Уг ажлаар сумын ИТХурал, ЗДТГазартай танилцуулж мөн Энгэршанд
багийн төв, "Хавирга” хилийн боомт, "Хавирга”-ын застав, Маршал
Х.Чойбалсангийн мэндэлсэн газарт байрлуулсан дурсгалт багана, Сүхбаатар
жанжин зүүн хязгаарыг товхинуулахаар буудалласан газрын дусргалт хөшөө,
Бодь суварга, Зүүн хязгаарт гаалийн байгууллага үүсэн байгуулагдсан
газрын дурсгалт хөшөө, Равдан генералын төрсөн газарт байрлуулсан
дурсгалт хөшөө, Нууц товчоонд бичигдсэн Цэгцэрийн шар тал гэх мэт
түүхийн дурсгалт газруудыг үзүүлж сум, эх орноороо хайрлан бахархах
сэтгэлгээг төрүүлсэн ажил боллоо гэж Чойбалсан сумын ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.
dornod.net
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=25406
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих