Сүүлийн 6-7 жилийн хугацаанд Чимээгүй тахал хэмээх сахарын өвчнөөр оношлогдсон иргэдийн тоо манай аймагт эрчимтэй өсчээ. БОЭТ-ийн амбулаторийн мэдээллээс харахад долоо хоног тутам 3-5 иргэн шинээр оношлогдож байгаа юм. Энэ төрлийн өвчнөөр өвчилж, эмнэлгийн хяналтад орсон иргэдэд төрөөс эм тарианы зардлыг даадаг байна.
Сахарын хэмжээ тэнцвэржүүлэх инсулин тариа нэг бүрийн үнэ нь 15-18 мянган төгрөг, хайрцгаараа 70 мянга гаруй төгрөгийн үнэтэй. Гэтэл өвчлөгсдийн тоо өсч, эмийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор эм тариа тасрах болжээ.
Сүүлийн 14 хоногийн байдлаар л гэхэд Дорнод аймагт инсулин тасраад байгаа юм. Шалтгааныг тодруулахад Дорнод аймагт инсулин нийлүүлэх гэрээтэй Монос компанид 4.6 сая төгрөгийн өртэй байгаа тул 11-р сарын эмийг нийлүүлээгүй гэж байна.
Иймээс шинээр оношлогдож буй иргэдийнхээ тоон өсөлттэй уялдуулж, эм тарианы төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих