Синьхуа агентлагийн мэдээ: 5-нд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Палестин, Израйлийн байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд, "хоёр улсын төсөл”-ийн дагуу, Палестин, Израйлийн мөргөлдөөнийг зохицуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна.
Тэрээр мөн өдөр Палестины ард түмний салшгүй эрхээ хэрэгжүүлэх тухай НҮБ-ын хурлын үеэр хэлсэн үгэндээ: Олон улсын хамтын нийгэмлэг сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Палестин, Израйль яриа хэлэлцээгээр "хоёр улсын төсөл”-ийг биелүүлж, НҮБ-ын холбогдох тогтоол, олон улсын хууль, хоёр талын хэлэлцээрийн үндсэн дээр аливаа статусын эцсийн асуудлаа зохицуулж, үүрдийн энх тайвныг тогтоохыг дэмжсээр ирсэн боловч өнөөгийн байдалд сэтгэл түгшиж байна гэжээ.
Гутерриш: Арван хэдэн жилийн олон улсын нийтлэг ойлголт эдүгээ ноцтой аюулд тулгарч, сөрөг хандлага нь "нэг улс”-ын байдлыг бий болгох магадлалтай байна. Энэ нь Израйль, Палестинчуудын үндэстэн, түүх, ардчилсан хууль ёсны эрхийг баталгаажуулах зорилттой нийцэхгүй байна хэмээн онцолжээ.
Рэнчинсоо
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих