Орон нутгийн "Гэр бүл, хүүхэд, залуучууд, зорилтот өрх, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэдийн нийгмийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлж буй олон талт үйл ажиллагааг үр дүнтэй, хүртээмжтэй хамтран зохион байгуулах" зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэхГэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Энэхүү санамж бичигт нийгмийн салбарын бодлого хөтөлбөр, хууль тогтоомж болоод орон нутгийн бодлого хөтөлбөрийг иргэдэд хүргэхээс гадна хоёр байгууллагын ажилтан албан хаагчдаа чадавхжуулах зэрэг олон нөхцөл боломжийг тусган ажиллахаар боллоо. Уг санамж бичгийн бас нэгэн онцлог үйл ажиллагаа нь сумдын иргэдэд төрийн үйлчилгээг хамтарсан төлөвлөлт, зохион байгуулалтаар хүргэхэд чиглэх юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=26850
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих