Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гэр бүл, хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй "БИД ДОРНОДЫН ЗАЛУУС" аянд оролцож буй "Эерэг цэнэг" баг
АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙГ ХАМТДАА нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, дурсамжаа хуваалцах зорилгоор үе үеийн төлөөлөл гэр бүлийг оролцуулан зохион байгуулсан ба гэр бvлийн гишvvд сэтгэлийн vг захиагаар дамжуулан хайр сэтгэлээ бататган илэрхийлж, амьдралынхаа түүхэн хуудсанд нэгэн өдрийг аз жаргал бялхсан дурсамжаар дүүрэн тэмдэглэн өнгөрөөлөө.
Үйл ажиллагаанд аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан урилгаар оролцож оролцогч гэр бүлүүдэд мэндчилгээ дэвшүүлэн аз жаргалыг хүслээ.
Түүнчлэн тус газарт Гэр бүлийн хөгжлийн алба бий болж байгаа ба үйл ажиллагааны талаарх мэдээллийг мэргэжилтэн А.Золтуяа хүргэлээ.
Гэр Бүл хvvхэд залуучуудын хегжлийн газрын хамт олон, Булган сумын Засаг дарга, Боловсрол соел урлагийн газар, Хеделмер халамж vйлчилгээний газрын хамт олон, Афта ХХК, Фокус,БАБУБ болон энэхvv vйл ажиллагааг зохион байгуулсан багийнхандаа ТАЛАРХАЛ илэрхийльe.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=26851
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих