Өнөөдөр буюу 2018.03.23ны өдрийн 09.00 цагаас аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаан болно.
Өнгөрсөн жилийн 2 дугаар сард манай аймгийн удирдлагууд Газрын тосны тухай хуулийг зөрчиж, хуйвалдаж хууль бус шийдвэр гаргасан байсан.
Тухайлбал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Газрын тос хайх, олборлох асуудлыг хэлэлцэн дэмжсэн шийдвэр гаргаж байсан юм.
Уг хууль бус шийдвэрийг бид эсэргүүцэж тэмцэж байсан бөгөөд аймгийн удирдлагууд үнэнд гүйцэгдэж тус хурлын шийдвэрээ бүтэн 10 сарын дараа хүчингүй болгосон байдаг.
Өнөөдөр болох хурлаар Халх гол, Матад сумдын нутаг дэвсгэрт шинээр Газрын тос хайх, олборлох тухай асуудлыг Газрын тосны тухай хуулийн дагуу аймгийн ИТХ-ын хуралдаанаар шийдэх болсон байна.
Эл асуудалд анхаарлаа хандуулдаг нутгийн иргэд, ТББ-ынхан тус хурлын үйл явцыг ажиглаж, аймгийн удирдлагууд хэрхэн яаж шийдвэрлэх гэж буйг анхаарахад гэмгүй болов уу...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих