Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл урлагийн газраас 03 дугаар сарын 24-ний өдөр сумдын Засаг дарга нартай хамран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Булган, Чулуунхороот, Чойбалсан, Матад, Гурванзагал, Баяндун, Дашбалбар сумдын Засаг дарга нар хүрэлцэн ирж оролцов.
Энэ үеэр БСУГ-ын дарга А.Нансалмаа тус салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны чигглэлээр танилцуулга хийж, Дорнод Их Сургуулийн Захирал Э.Ундармаа сумдад шаардлагатай байгаа боловсон хүчний судалгаанд тулгуурлан мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын чиглэлээр санал солилцлоо.
Эх сурвалж: БСУГ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27043
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих