Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дорнод аймгийн Төв номын сан хамтран "Орон нутгийн залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, олон нийтэд ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, нөлөөлөх, эртэч зан үйлийг төлөвшүүлэх замаар залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх" зорилгоор тус уулзалтыг зохион байгуулж хэвшээд байна.
Энэ удаагийн уулзалтад урилгаар Дорнод Их сургуулийн дэргэдэх Зүүн бүсийн Монгол судлал төвийн гүйцэтгэх захирал С.Батханд, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Л.Цагаан нар оролцож "МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО" зохиолын талаар саналаа хуваалцаж нийт оролцогчдод номтой нөхөрлөх, эртэч зан үйлд нэгдэн хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж хэлэлцүүлэгийг амжилтай удирдаж явууллаа.
Дорнодчууд эртэч гэдгээ батлан өнөөдрийн уулзалтад ном сонирхогч өсвөр үе, залуучууд, ахмадууд гэх мэтчилэн бүхий л насны төлөөлөл болсон 80 гаруй хүн хүрэлцэн ирсэнд талархалтай байна.
Дараагийн уулзалтаар БИД "Алтан товч” зохиолыг хэлэлцэхээр боллоо. "Лу.Алтан товч" нь хэдийгээр нэлээд сүүлийн үед зохиогдсон боловч түүнд "Нууц товчоо"-ноос бараг гуравны хоёр хувь шахмын уг агуулгыг бүрэн тэмдэглэж байхыг үзвэл "Лу.Алтан товч"-ийн зохиогчид "Нууц товчоо"-ны нэлээд дэлгэрэнгүй уйгаржин хуулбар байсан нь илэрхий байна" гэжээ. "Алтан товч"-д Нууц товчооны бүх 12 бүлгээс 6-р бүлгийн сүүлч, 7, 8-р бүлгүүд бүхлээрээ, 12-р бүлгийн эцэс байхгүй боловч түүнээс бусад нь цєм байна. Харин "Нууц товчоо"-нд байхгүй түүхийн үйл явцыг тодотгон дэлгэрүүлсэн сонирхолтой мэдээ "Алтан товч"-д нэлээд бий. Жишээ болгож дурдвал "Хотала-г хаан болгов.
Дараагийн уулзалт 2018 оны 05 дүгээр сарын 04-ний өглөө 06.30-07.50 цагийн хооронд аймгийн Төв номын сангийн " ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАНХИМ" -д байгуулагдах ба оролцогч ТА бүхэн "АЛТАН ТОВЧ" зохиолыг уншиж, судлаад хүрэлцэн ирэхийг хүсье.
ДОРНОДЧУУД БИД НОМ СОНИРХОГЧ, ЭРТЭЧ ХҮМҮҮС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих