Зүүн бүсийн аймгууд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, тодорхой төрлийн шийдвэр гарган бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Хишигтогтох болон төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтэн, Замын цагдаагийн албаны дарга, даргын зөвлөлийн гишүүд оролцсон
Зөвлөгөөн зохион байгуулагдсанаар төрийн болоод иргэний нийгмийн байгууллагууд, оролцогч талуудын уялдаа холбоо сайжирч, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тогтвортой менежмент хэрэгжүүлэх, урт болон богино хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулах юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27232
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих