Монголчуудыг байлдан дагуулсан "Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар улирлын дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Өмнөх дугаарт шүүгчдийн нэгэн содон төрх монгол түмнээ хийлч хэмээн алдаршсан Дээгий байсан билээ.
Энэ удаагийн дугаарт шоу шинэ шүүгчдээр бүрэлдсэн нь онцлог болж байна. Хуучин бүрэлдэхүүнээс реппер Рокит Бей үлдсэн байх бөгөөд бусад шүүгчдийн байрыг хэдийнээ өөр шүүгчид эзлээд авсан байна. Шинэ шүүгчдийн бүрэлдэхүүнд "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр танигдсан Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нар багтсан байх бөгөөд үзэгчид хийлч Дээгийгийн орыг Ундармаа, Анужин хоёрын чухам хэн нь залгамжилж буй талаар таамаг дэвшүүлж эхэлжээ. Мөн шинэ шүүгч болох Ариунбаатар олонд ихэд сонирхолтой байгаа бололтой.
Ямартай ч энэ удаагийн "Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг өмнөх жилүүдийнхээсээ эрс ялгаатай болох нь шүүгчдийн сонголтоос ийн харагдаж эхэллээ.
http://updown.mn/wp-content/uploads/2018/06/34132544_1800503203343510_7292284724016316416_o-300x200.jpg 300w, http://updown.mn/wp-content/uploads/2018/06/34132544_1800503203343510_7292284724016316416_o-90x60.jpg 90w, http://updown.mn/wp-content/uploads/2018/06/34132544_1800503203343510_7292284724016316416_o-563x375.jpg 563w" sizes="(max-width: 631px) 100vw, 631px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; vertical-align: middle; text-align: center; max-width: 100%; height: auto; display: block; margin-right: auto; margin-left: auto;" />
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих