2018 оны 06-р сарын 23-ны өдрийн өглөөний 8 цагт домог түүхт Халхгол нутгийн Ялалтын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаагаар бага наадмын үйл ажиллагаа эхэлж, улмаар хөтөлбөрийн дагуу арга хэмжээнд оролцогч залуучууд, баг тамирчдад зохион байгуулагчдын зүгээс техникийн зөвлөгөөн зохион байгуулсан.
Мөн Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэн "Эх оронч бахирхал", аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан тэргүүтэй албаны мэргэжилтэнгүүд арга хэмжээнд оролцогч 250 залуучуудад Залуучуудын хөгжлийн тухай хууль, орон нутгийн дэд хөтөлбөр болон гэр бүлийн үнэ цэнэ сэдвүүдийн хүрээнд лекц уншиж, мэдээлэл хүргэж ажиллалаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27622
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих