Дорнод нутгийн минь ард иргэдээ.
Эрхэм хүндэт наадамчид аа
Хүндэт зочид гийчид ээ
Манай ард түмний үеийн үедээ гүнээ хүндэлж, ёслон дээдлэх Монголын тулгар төрийн 2227, Их монгол улсын 812, Ардын хувьсгалын 97жилийн ой-Үндэсний их баяр наадам, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн түүхт ойн мэндчилгээг хотол түмэндээ, Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Нарны илч, хурын шим, газрын өгөөж тэгширсэн өгөөмөр зуны энэ сайхан өдөр Дорнодчууд бид төр улсынхаа түүхт ой, цэнгэл баярын наадмаа ёслол төгөлдөр эхэлж байна.
Эрхэм хүндэт төрөлх нутгийн минь ахан дүүс ээ.
Наадмаас наадам хүртэлх нар сарны эргэлтэд аймгийн маань ард зоны ажил үйлс өрнүүн, амьдрал ахуй өөдрөг, амжилт бүтээл арвин, хөгжин дэвшиж байна. Дорнод нутгаа бүтээн байгуулалт, хөгжлийн талбар, сайн сайхны өлгий болгохын төлөө ажил амьдралаа зориулсан үе үеийнхний хөдөлмөр бүтээлийг Монголын төр өндрөөр үнэлэн их жанжны нэрэмжит "Сүхбаатарын одон”-оор мялаан Дорнод аймаг төрийн хошой одонт аймаг болсон билээ. Өнгөрсөн жилийн наадмын өнгө бахархал энэ байлаа.
Өнөө жилийн наадмын өмнөхөн Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр манай аймаг "Шилдэг аймаг” боллоо. Жил жилийн наадам, төр засгийн өндөр шагнал мялаалгын наадам, өргөн түмний цэнгэлийн манлай болж байгааг онцлон тэмдэглэе.
Ийнхүү жил дараалан хүртсэн шагнал үнэлэлт нь Дорнодчууд бид бүхний төрөлх нутаг орноо хөгжлийн ундарга, сайхан амьдралын өлгий болгохын төлөө гар сэтгэл нийлсэн үйлс бүтээлийн үнэлгээ, баталгаа болж байна.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаагаа "Улсын шилдэг аймаг”-аар шалгарсан нь манай иргэд зон олны минь чин сэтгэл, үнэн зүтгэлийн хөдөлмөр бүтээлээр цогцолсон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой өсөлт, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын ил тод, шударга байдлыг эрхэмлэсэн үйл ажиллагааны үнэлгээ юм. Үүнийг товч тодруулбал: Манай аймаг 21 аймаг дотроосоо өрсөлдөх чадвараа хамгийн ихээр нэмэгдүүлсэн аймгаар шалгарч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр улсдаа 2 дугаарт, хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр улсдаа 3 дугаарт орж байна. Нийгмийн голлох салбар эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, бодлогын дэмжлэг үзүүлж ажилласнаар сүүлийн 5 жил дараалан эхийн эндэгдэлгүй мөн ерөнхий боловсролын сургууль төгсөгчид сурлагын чанарын үзүүлэлтээр улсдаа манлайлж байна.
Боловсролоо бодлогоор дэмжиж, бодит үр дүнд хүрч байгаа манай амжилт Дорнод аймаг төдийгүй улсдаа оруулж байгаа оюуны хөрөнгө оруулалт, ирээдүйн хөгжлийн суурь болохыг онцлон тэмдэглэе.
Энэ жил наян мянга дахь иргэн, түүний үе чацуутныг хүндэтгэлтэйгээр хүлээн авснаас гадна мал сүрэг маань таван төрлөөр өсөж хоёр сая давлаа. Хүн нэмэгдлээ. Хүнс нэмэгдлээ.
Аймгаараа, ард олноороо хүрсэн амжилт, хүртсэн шагнал, авсан алдар маань баялаг бүтээх, хөгжилд түүчээлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх урам зоригийг хөвчилж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оныг "Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих”, "Уул уурхай, газрын тосноос орон нутагт орох өгөөжийг эрс нэмэгдүүлэх” жил болгох зэрэг томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтуудын биелэлт үр дүнг ирэх жилийн наадмаар та бүхэндээ илтгэх болно.
Ард иргэд зон олны минь төрөлх нутаг орон, уул усаа бишрэн шүтэх, хайрлан хамгаалах, онгон дагшин байдал унаган төрхийг хадгалах уламжлалт сэтгэлгээ өргөжин дэлгэрч, сав шимийн ертөнц сайхан зангаар мишээж энэ жил өнөтэй өвөл, ихэр ботготой хавар, хуртай зунаар эргэлээ.
Хурын улирал, цэцгийн сараар зуны өнгөө дэлгэсэн тал нутгийнхаа зоон дээр зон олон минь сэтгэл тэнэгэр, урам зориг төгс сайхан наадахын ерөөл өргөж Дорнод аймгийн баяр наадам нээснийг айлтгая.
Эрхэм хүндэт наадамчид аа
Наадамчин олноо цэнгүүлэн баясуулах хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулж, уяа сойлго тэгширсэн "Санбээсийн” хүлгүүд шандас хурдаа сорьж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ шалгаж төгөлдөр сайхан наадахыг Та бүхэндээ хүсэн ерөөе.
Цэлгэр талаар дуурсах дэлгэр сайхан наадаарай.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27712
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих