УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачилгаар Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хэрэгжиж, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт "Чух жаргал” Ахмадын амралт, сувиллын төв байгуулагдан, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох байгуулалагын төлөөллүүд, нутгийн иргэд, ахмад настнууд оролцлоо.
Дорнод аймгийн хэмжээнд 7200 гаруй ахмад настан байдаг бөгөөд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий амралт, сувилалд сувилуулахаар жилд 650-900 гаруй ахмад хөнгөлттэй үнээр амардаг юм.
Манай аймгаас эрх бүхий амралт сувиллын газарт 2017 онд 911 ахмад, 2018 оны эхний хагас жилд 430 ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч, уг арга хэмжээнд нийгмийн халамжийн сангаас 2017 онд 155,0 сая төгрөг, энэ оны эхний хагаст 62,4 сая төгрөг зарцуулаад байна.
"Чух жаргал” амралт, сувиллын газар байгуулагдсанаар ахмад настнууд орон нутагтаа хөнгөлөлттэй үнээр амрах, байгалийн
үзэсгэлэнт газраар аялах, уламжлалт анагаах ухааны эмчилгээ хйилгэх, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдээд байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27776
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих