Дорнод аймаг Хятад Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Пeтро Чайна Дачин Тамсаг компанитай хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Тус гэрээ манай аймагт их ашигтай гэрээ болсон тухай мэдээллийг цахим eртөнцөд мэдээлэл түгээсэн эрх мэдэл бүхий дарга нарын яриа, ЗД-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авч байна. Аливаа гэрээний үр дүн эрт болон хэсэг хугацааны дараа гардаг. Тийм учраас гэрээний заалтад газрын тосны ажил үйлчилгээг орон нутгийн компаниудаар гүйцэтгүүлнэ, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд худалдан авдаг болгоно гэсэн байна. Гэрээний хамгийн эхний үр дүнг мэдрэх, ашигтай гэрээ болсоныг мэдэх эхний ажил бол 60км тeхнологийн замыг орон нутгийн компаниудаар тавиулах ажил байх учиртай. Манай аймагт хатуу хучилттай зам тавьж сурсан, олон жил замын ажлаар дагнасан 2 компани байдаг. Тус 2 компанийг НЭГДЭЛ болгон газрын тос тээвэрлэх замыг тавиулах байх гэж ихээр найднам. Тэгж гэмээнэ ам, ажил нийлэх учиртай билээ.
Р.ЗОРИГТБААТАР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих