Дорнод аймгийн нэгдсэн шинэ жилийн баяр "HAPPY DORNOD-2019" арга хэмжээ 12 дугаар сарын 31-ний үдэш 22 цагаас эхлэн Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдана. Гоёлоо зүүсэн ганган гацуур, мөсөн тайз, өвлийн өвгөн, цасан охид, үлгэрийн баатрууд, доргио дижи, хамтлаг дуучидтай хамт шинэ оноо угтахыг урьж байна. Уг арга хэмжээний хүрээнд иргэдийг дулаацуулах ил гал, халуун цай ундаар үйлчлэх цэг, дурсамж үлдээх гэрэл зураг, сэтгэл догдлом шинэ жилийн үдэш, оргилуун дарс задлах тэр л агшинд оны супер азтан үзэгчдээс тодорно.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=29069
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих