Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн малчин Б.Цогбадрахын "Улсын аварга малчин”-ы шагналыг Улсын Их хурлын гишүүн Н.Номтойбаяр, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар өнөөдөр гардууллаа. Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн малчин Б.Цогбадрах: Малын болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор малын индексжүүлсэн даатгалд 2016-2018 онуудад 2500 толгой малыг хамруулж, Малын үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор баталгаажсан үүлдэр, омгийн малаар, тэмээн сүргээ төхөм тунгалаг хүрэн үүлдрээр, адуун сүргээ Галшар, Араб үүлдрээр, үхэр сүргээ Казакийн цагаан толгойт хонин сүргээ Барга үүлдэр, Буриад омгоор ямаагаа Баяндэлгэр үүлдрийн ухныг үндсэн сайжруулагчаар тус тус ашиглаж байна. Стандартын шаардлага хангасан үржлийн малыг үржилд зориулан 2016-2018 онуудад 328 толгой малыг худалдсан, малгүй өрхийг малжуулах зорилгоор 2016-2018 онд 749 толгой малыг өгч, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхдээ залуу малчин, шинээр мал маллаж байгаа иргэн, өрхөд мал маллах туршлагаа тус сумын залуу малчдад зааж сурган ажиллаж байна. Оны эхэнд тоологдсон малын тоо 2016-2018 онд 1427 – 1760 толгой мал байна. Өмнөх онтой харьцуулахад 333 толгой буюу 23,5 хувиар мал сүргээ өсгөжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих