
Дорнод аймаг 2018 онд 2,4 сая толгой мал сүрэг тоолуулсан бөгөөд малын тоо толгой таван төрөл дээрээ өссөн 5 аймгийн нэг болсон юм. МУ-ын Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчдыг тодруулсан, Дорнод аймгаас "Улсын аварга малчин”-аар 4 хүн шагнагдсан бөгөөд өнөөдөр Цагаан-Овоо сумын Зүрх багийн малчин Доржийн Ганбаатарын Улсын аварга малчны шагналыг Улсын Их хурлын гишүүн Н.Номтойбаяр, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар гардууллаа.
Улсын аварга малчныг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Зүрх багийн малчин Д.Ганбаатар нь Малын үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор баталгаажсан үүлдэр, омгийн малаар, тэмээн сүргээ Ханын хэцийн хүрэн үүлдрээр, адуун сүргээ Галшар үүлдрээр, хонин сүргээ Барга үүлдэр, Буриад омгийн хуцаар, ямаагаа Баяндэлгэр үүлдрийн ухныг үндсэн сайжруулагчаар тус тус ашиглаж байна. Малгүй өрхийг малжуулах зорилгоор 2016-2018 онд 8 малчин өрхөд 899 толгой малыг өгч, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхдээ залуу малчин, шинээр мал маллаж байгаа иргэн, өрхөд мал маллах туршлагаа тус сумын залуу малчдад зааж сурган ажиллаж байна. Оны эхний 100 эхээс бойжсон төл 2016-2018 онуудад 98 – 101 хувиар бойжуулж, Оны эхэнд тоологдсон малын тоо 2016-2018 онд 1850 – 2428 толгой мал байна. Өмнөх онтой харьцуулахад 578 толгой буюу 31,2 хувиар мал сүргээ өсгөжээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=29547
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих