Сүмо бөхийн Мичинокү дэвжээний бөх Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул Кирибаяма Б.Лхагвасүрэнг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр ирэх тэмцээнээс жюүрёо зиндаанд дэвшин барилдана. Б.Лхагвасүрэн сүмод анх орж байхдаа багшдаа "Сэкитори болтлоо Монгол руугаа явахгүй” гэсэн амлалт өгч байсан түүхтэй аж. Ийнхүү дөрвөн жилийн дараа дээрх цолыг хүртэж, амлалтадаа хүрч чаджээ.
Мичинокү дэвжээний хувьд Кирибаяма 2008 оны Кириновакагаас хойш төрж байгаа сэкитори. 2011 оны тавдугаар сараас хойш цолтой бөхгүй байсан дэвжээг ийнхүү Монгол залуу сэргээжээ. Мэргэжлийн сүмод 25 жилийн дотор Монголоос 34 цолтой сүмоч төрөн гараад буй нь энэ юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=29827
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих