Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "ТЭМЭЭ ДЭД ХӨТӨЛБӨР”-н хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Цагаан овоо суманд тэмээчдийн зөвлөгөөн, тэмээн соёлын өдөрлөг зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмээчдийн зөвлөгөөн, тэмээн соёлын өдөрлөгт 10 сумын 140 гаруй малчид болон аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Түвдэнням, аймгийн ХХААГ-ын дарга Б.Батсайхан нар оролцов.
Тус өдөрлөгийн үеэр тэмээн соёлын уламжлалт зан үйл, буйл зорох, тэмээ сургах, ногт, бурантаг зангидах, шилмэл буур, шилмэл ингэ, ганган ботго, сайхан тэмээтэй хос, тэмээн уралдаан зэрэг тэмцээн уралдаан боллоо.
Тус тэмцээний Ганган ботго шалгаруулах уралдаанд:
1. Сэргэлэн сумын Очир хүрээ багийн сумын сайн малчин Г.Хатанбаатарын цагаан ботго тэргүүн байр
2. Цагаан-Овоо сумын 1-р багийн малчин Ч.Батжаргалын хүрэн ботго
3. Баян-Уул сумын Харчулуут багийн Улсын сайн малчин Б.Цогбадрахын шар ботго тус тус шалгарлаа
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=29926
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих