Улс төрийн ууган хүчин Монгол ардын нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Эх орончдын өдрийн баярт зориулсан улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхийн барилдаан Биеийн тамир спортын газрын зааланд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус барилдаанд Аймгийн Засаг дарга, Монгол ардын намын хорооны дарга М.Бадамсүрэн, Аймгийн Монгол ардын намын хорооны дэд дарга Ц.Сүхбаатар, Аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Б.Мөнх-Оргил, Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж нар оролцлоо.
Булган сумын харьяат ДБЭХС-ТӨХК бөх аймгийн арслан Г.Шинэзориг түрүүлж
Сэргэлэн сумын харьяат ДБЭХС-ТӨХК бөх аймгийн начин Л.Чадраабал үзүүрлэж
Сэргэлэн сумын харьяат ШШГГазрын бөх аймгийн харцага М.Бямбазоригт шөвгөрч
Хөлөнбуйр сумын харьяат сумын заан Х.Хадхүү нар шөвгөрлөө.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=30042
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих