сан мэргэжилтэн М.Аръяазул, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа нар газар дээр нь ажиллалаа.
Хэрлэн сумын хамгийн их хүн амтай багт болох 10,11 дүгээр багт байрлах "Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн хувьд 2006 онд байгуулагдаж 13 жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэг бага сургуулийн хичээлийн барилга нь 250 хүүхдийн суудалтай 2006 онд баригдсан, ахлах сургуулийн хичээлийн барилга 1985 онд ашиглалтад орсон хуучнаар Хүнсний үйлдвэрийн конторын барилга бөгөөд 1992-2006 онд ашиглалтгүй байсан бөгөөд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга болгон өргөтгөн засварласан юм. 2018-2019 оны хичээлийн жилд бага сургуульд 917 сурагч буюу хүчин чадлаасаа даруй 50 гаруй хувь, ахлах сургуульд 620 гаруй хүчин чадлаасаа 30 гаруй хувь хэтрүүлэн хамран сургах тойргийн хүүхдийг хамруулж ЕБС-ын сургалт үзүүлж байна. Энэ жил 12 дугаар ангийн нэг бүлгийн 28 сурагч төгсөх бол ирэх хичээлийн жилд 160 орчим дөрвөн бүлэг нэгдүгээр ангид элсэн суралцах төлөвтэй байна. Сургуулийн хүчин чадал хэвээр байхад хамран сургах тойрог хүүхдүүд нэмэгдсээр байгаа нь цаашид 3 ээлжээр хичээллэх ачаалал үүсч байгаа юм.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлэхдээ "МУ-ын Их хурлын гишүүн Н.Номтойбаярын санаачлалаар Дорнод Их сургуулийг шинээр хотхон хэлбэрээр барих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж шинээр хотхон барихаар газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төсөв төлөвлөгөөнд тусгагдаж ирэх оноос ажил эхэлнэ. Дорнод Их сургууль шинэ хотхон хороолол болон шинэ стандартын дагуу Зүүн бүсийн томоохон сургууль болж хөгжиж барилга байгууламжийг барьсан тохиолдолд одоо байрлаж байгаа Дорнод Их сургуулийг анхны зориулалтаар нь буюу дунд сургуулийн зориулалтаар ашиглах боломж бүрдэж, 10, 11 дүгээр багийн хүүхдүүд сургуульд хамрагдах боломж эрс нэмэгдэнэ гэж тооцож байна. Бусад багууд дээр үндсэндээ асуудалд шийдэгдсэн гэж хэлж болно. Баруун талын алслагдсан баг болох 3 дугаар багт гэхэд энэ жил 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга ажил нь эхлээд явж байна, одоо хойд талын энэ хэсэгт асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна, Ирэх оны төсвийн төлөвлөгөөнд энэхүү асуудлыг тусгаж шийднэ” гэв.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=30712
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих