2018 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдан, албаа нэр төртэй хаагаад ирж буй залуусыг аймгийн удирдлагууд угтан авах ёслолын ажиллагаа Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр боллоо. Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, хошууч Ц.Энхбилэг, болон халагдан ирж буй цэрэг эрсийн гэр бүлийнхэн оролцлоо. Арга хэмжээний үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас цэргийн албаа амжилттай хаагаад ирж буй залууст зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа. Яг нэг жилийн өмнө энэхүү талбай дээрээс аймгийн удирдлагууд цэргүүдээ цагаан сүүний дээж амсуулан үдэн гаргаж байсан бол өнөөдөр хүндэтгэн угтан авч байна. Дорнод аймаг 2017 оноос эхлэн цэрэгт үдэн гаргах, мөн угтан авах ёслолын арга хэмжээг уламжлал болон зохион байгуулж байгаа бөгөөд маргааш өглөө буюу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өглөө 8 цагт цэргийн албанд тэнцсэн залуусаа Тусгаар тогтнолын талбайгаас үдэн гаргах юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=30798
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих