Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профeссор, Монгол Улсын начин, Дорнод аймгийн Цагаан - Овоо сумын уугуул Галсанжамцын Пүрэв - Очирын нэрэмжит, Улсын аварга шалгаруулах Буриад бөхийн барилдаан болно.
Г.Пүрэв - Очир багш маань гавъяаныхаа амралтыг эдэлж байгаа хэдий ч өөрийн дундаршгүй хүч хөдөлмөрөө ...Дорнод нутагт зонхилон амьдардаг Барга, Буриад, Үзэмчин угсаатны бөхийн барилдааны соёлыг хөгжүүлэхийн төлөө... зарцуулж, нилээдгүй олон ажлыг сүүлийн 10 гаруй жил хийж байна.
Тухайлбал, Дорнод Монголын бөхийн соёлын наадам, 4 угсаатны бөхийн барилдаан, Буриад бөхийн наадмыг Дорнод аймгийн сумдууд болон Чойбалсан хотод удаа дараалан зохион байгуулахын сацуу өөр аймаг хотод мөн зохион байгуулдаг юм.
Түүнчлэн бөхийн спортын түүхийн олон ном бүтээлийг туурвисаар байна.
Тэрээр ид залуу, идэр насандаа Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын Биeийн тамир, спортын газрын дарга, Сүлд спорт хорооны даргын албыг хашиж дэлхийн аварга олон бөхчүүдийг бэлтгэхийн зэрэгцээ Биeийн тамир, спортын тухай хуулийг боловсруулж, УИХ -аар батлуулж спортын салбарыг хуультай болгосон гавъяатай хүн юм.
Эдүгээ түүний санаачилсан Угсаатны бөхийн наадмыг Улсын аваргын тэмцээн болгон түүний төрсөн нутаг Цагаан - Овоо суманд нь 2019.06.07 - 09 -ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих