
Жил бүрийн хавар зах зээлд махны нийлүүлэлт багасан хомсдол үүсч үнэ нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн төвийн "Онон”, "Шүр” захын махны лангуунууд дээр үхрийн мах кг нь 12-13 мянга, хонь, адууны мах 10 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Иргэдээс аймгийн Засаг даргад махны үнийг бууруулах, нөөцийн мах нийлүүлэх тал дээр анхааралдаа авах хүсэлт ирүүлсний дагуу өнгөрсөн долоо хоногт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, ААНБ-уудын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтаас гарсан шийдвэрийн дагуу ийнхүү нөөцийн мах хямд хүнээр иргэдэд хүрч эхэлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих