1 Аюултай мэнгэ
Мэнгийг биеийн аль хэсэгт, ямар хэлбэрээр байгаагаас нь шалтгаалж эрт дээр үеэс сайн, муу зүйлсийн илэрхийлэл хэмээн үзсээр иржээ. Мэнгэний тухай ам дамжсан яриа маш олон байдгаас та ядаж нэгийг нь ч гэсэн сонссон биз ээ. Эдгээр үлгэр домгийн шинжтэй зүйлсээс гадна мэнгийг арай илүү шинжлэх ухаанч өнцгөөс харвал энэ нь арьсны аль нэг хэсэгт "пигмент”-ийн хэмжээ хэвийн хэмжээнээс их байх үзэгдэл юм. Харин мухар сүсгийн шинжтэй болон гоо сайхны хүчин зүйлээс хамаарч зарим мэнгийг зайлшгүй авахуулах хэрэгтэй болдог нь үнэн юм. Эмч нарын ярьж байгаагаар зарим мэнгэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас зайлшгүй авахуулах хэрэгтэй байдаг.
http://ia.dorgio.mn/wp-content/uploads/2020/08/lk-300x182.jpg 300w, http://ia.dorgio.mn/wp-content/uploads/2020/08/lk-768x465.jpg 768w" sizes="(max-width: 796px) 100vw, 796px" style="box-sizing: border-box; vertical-align: top; max-width: 100%; height: auto;" />2 Мэнгэтэй болох шалтгаан:
- Удамшил
- Хэт ягаан туяаны нөлөө: Нар болон хэт ягаан туяанд их өртдөг хүмүүст мэнгэ үүсэх нь бий.
- Дааврын өөрчлөлт.
Мэнгэний хэмжээ нь үзэгдэх төдий жижгээс эхлээд маш том хүртэл янз бүрийн хэмжээтэй байх бөгөөд хэлбэрийн хувьд ихэвчлэн бөөрөнхий болон зууван байна. Түүнчлэн мэнгэний дээр болон эргэн тойронд нь үс байх нь элбэг.
http://ia.dorgio.mn/wp-content/uploads/2020/08/hghy-300x140.jpg 300w, http://ia.dorgio.mn/wp-content/uploads/2020/08/hghy-768x358.jpg 768w" sizes="(max-width: 780px) 100vw, 780px" style="box-sizing: border-box; vertical-align: top; max-width: 100%; height: auto;" />3 Мэнгэ яагаад аюултай байдаг вэ?
Төрөлхийн мэнгэ нь ихэвчлэн эрүүл мэндэд аюулгүй байна. Харин хожим гарсан мэнгэ буюу хувирч өөрчлөгдөж байгаа мэнгэ нь маш аюултай. Иймэрхүү мэнгэ нь ихэвчлэн биеийн байнгын даралт эсвэл үрэлт өгдөг газруудад буюу хөлийн ул, алга, мөр, гуяны дотор тал, суга зэрэгт байрладаг. Иймэрхүү газарт байрласан мэнгийг илүү томрохоос нь өмнө авахуулах хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг байна.
http://ia.dorgio.mn/wp-content/uploads/2020/08/fgfd-300x168.jpg 300w, http://ia.dorgio.mn/wp-content/uploads/2020/08/fgfd-768x431.jpg 768w" sizes="(max-width: 798px) 100vw, 798px" style="box-sizing: border-box; vertical-align: top; max-width: 100%; height: auto;" />4 Мэнгэ ямар үед аюултай болж эхлэх вэ?
http://ia.dorgio.mn/wp-content/uploads/2020/08/sda-300x184.jpg 300w, http://ia.dorgio.mn/wp-content/uploads/2020/08/sda-768x471.jpg 768w" sizes="(max-width: 789px) 100vw, 789px" style="box-sizing: border-box; vertical-align: top; max-width: 100%; height: auto;" />5 Мэнгийг авахуулах нь
Мэнгийг авахуулж болох эсэхийг зөвхөн эмчээс асууж байж шийдэх хэрэгтэй. Дээрх шинж тэмдгүүд илэрсэн мэнгүүд аюултай ч, зүгээр байгаа мэнгийг авахуулах нь аюултай байж болно. Мөн хүнд өвчтэй байгаа болон даралт ихсэх, дархлаа суларсан шинж илэрсэн хүмүүс мэнгээ хамаагүй авахуулж болохгүй. Ялангуяа жирэмсэн байх үедээ мэнгэндээ гар хүрч болдоггүй байна.
http://ia.dorgio.mn/wp-content/uploads/2020/08/fd-300x152.jpg 300w, http://ia.dorgio.mn/wp-content/uploads/2020/08/fd-768x390.jpg 768w" sizes="(max-width: 778px) 100vw, 778px" style="box-sizing: border-box; vertical-align: top; max-width: 100%; height: auto;" />
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих