Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат залуу гэр бүл Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нар 2020 оны арваннэгдүгээр сард гурван ихэр хүүхэдтэй болсон билээ. Ихрүүдийг мялааж орон сууцтай болгох хандивын аяныг Дорнод аймаг дахь Баян-Уул сумын Нутгийн зөвлөл эхлүүлсэн бөгөөд аяныг нутгийн зон олон дэмжиж орон сууцны үнийн дүнгийн тал хувийг бүрдүүлжээ.
Үүн дээр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хурдан удмын морьдоосоо дуудлагаар худалдаж, 30 сая төгрөг хандивлажээ. Өдгөө хөлд ороод тэнтэр тунтар алхаж байгаа гурван ихэрт аймгийн төвд шинээр баригдсан орон сууцанд хоёр өрөө байрны түлхүүр гардуулах ёслол өчигдөр болжээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=35853
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих