Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Дорнод аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 4.9 хувьтай байна. Харин хөдөлмөр эрхлэлтийн түвшин 63 хувьтай байгаа юм. ХХҮГ-ын тайлан мэдээнд дурдсанаар ажиллах хүч буюу ажил хийхэд бэлэн 36 мянган хүн бий. Түүнчлэн 34500 гаруй ажиллагч байна. Ажиллагч гэж зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрийн хүрээнд цалин хөлс, орлого олох зорилгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж буй хөдөлмөрийн насны хүнийг хэлдэг.
Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй ажил идэвхтэй хайгч 1437 иргэн байна. Аж ахуйн нэгж, байгууллагуудаас 1248 сул ажлын байрны мэдээллийг ХХҮГ-т ирүүлсэн бол он гарсаар 1011 иргэн ажилд зуучлуулжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих