Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 61 дүгээр тогтоолоор Халх
голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
шийдвэр гарсан. Харин Засгийн газраас Халх голын дайнд оролцсон амьд
сэрүүн байгаа ахмад дайчдад хоёр сая төгрөгийг буцалтгүй тусламж
олгохоор шийдвэрлэсэн байна. Халхголын 70 жилийн ойн үеэр буюу өдгөөгөөс
5 жилийн өмнө энэ дайнд оролцож байсан 130 гаруй хүн байсан бол одоо
ийнхүү 34 хүн үлдээд байгаа билээ.Түүхт ойг угтсан ажил тавдугаар сараас улс, нийслэл даяар эхэлсэн.
Тодруулбал, Халх голын байлдааны ялалтын 75 жилийг ойг угтаж Монгол
Улсын гарамгай баатар Л.Дандар, Ц.Олзвой, Л.Гэлэгбаатар, Б.Дорж нарын
мэндэлсний 100 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэн мөнхжүүлж, хөшөө
дурсгалыг нь босгосон байна. Мөн "Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт
тойрон аялал, уулзалтыг ОХУ-ын Эрхүү, Бүгд найрамдах Буриад Улс, Өвөр
байгалийн цэргийн тойрогтой хамтран зохион байгуулж эхэлжээ. Ерөнхий
боловсролын сургуулийн сурагчдын дунд Халх голын байлдааны түүхэн
ялалтын тухай эссэ бичлэг, уран зургийн уралдаан зарлаж шалгаруулалтын
шатандаа явж байгаа аж.
Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа Халхын голын дайны түүхэн
ялалттай холбоотой хөшөө, дурсгалуудыг сэргээн засварлаж эхэлжээ. Мөн
Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн нэгдсэн арга хэмжээ
наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод эхлэнэ гэж зохион байгуулагчдын
зүгээс мэдээллээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=4745
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих