Дэлхийн
хамгийн ашигтай банкуудаас хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулах болсон
байна. Тодруулбал есдүгээр сарыг хүртэлх бүтэн жилийн хугацаанд 126
тэрбум ам.долларын орлоготой ажилласан БНХАУ-ын хамгийн том дөрвөн
банкны хувьцааны үнэлгээ, Хонгконгийн Хөрөнгийн биржийн пүрэв гарагийн
арилжаагаар хамгийн доод түвшиндээ хүрч унасан байна.
Ингэснээр он гарснаас хойш нийт 70 тэрбум ам.долларын үнэлгээ алдсан гэсэн үг болж байгаа юм. Эдгээр дөрвөн банкны хамгийн том нь болох "Industrial & Commercial Bank of China" буюу "ICBC”-ийн зах зээлийн үнэлгээ энэ сарын 12-нд анх удаа активын хэмжээнээсээ доогуур түвшинд хүрч буурчээ. Үүний улмаас БНХАУ-ын "MSCI” санхүүгийн индекс олон улсын санхүүгийн жишиг индекстэй харьцуулахад бараг 10 жилийн доод түвшиндээ хүрсэн байна.
С.Санчир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих