Гаднаас худалдаж авч идсэнээс хамаагүй хэмнэлттэй, бас амттай байх болно ккк
1) Орц
Хэмжих: (Грамм-гр, Ширхэг-ш, Амны том халбага-х)
• Гол орц: Гахайн мах (Хүзүүний эсвэл цул бор мах байж болно) 500гр
•
Нэмэлт орц: лууван 1ш, дунд зэргийн хэмжээтэй байцааны тал (200~300гр),
Дундаж сонгино 1ш, Ногоон урт сонгинийн тал ½ ш, Гүнждийн үр 5гр.
•
Чэюүгэнд холих соусны орц: Элсэн чихэр 4х, Сахарын уусмал 4х, гүчү-гару
(халуун ногоотой улаан нунтаг чинжүү) 3х, Гүчүжан 3х (халуун ногоотой
улаан нунтаг чинжүүг тос болон бусад амлагчаар амталсан өтгөн соус),
Союу соус 4х (Канжан буюу шорвог цуутай төстэй бор шингэн соус), улаан,
цагаан вино аль нь ч болно 3х (вино байхгүй бол цагаан архи ч болно),
Амтат тос 5х, Бүтэн сармис 1ш, Хар перец бага зэрэг, Нунтаг цагаан гаа
бага зэрэг. Эдгээрийг бүгдийг нь багтахаар аяга, саванд нийлүүлж хийгээд
хутгаж тавина. Ингэхдээ сармисаа буузанд хийдэг шиг жижиглэж хэрчиж
хийнэ, холигчоор миксирдэж болно. Хар перец, нунтаг цагаан гааг 2~3
чимхийг л холиход болно. Ингэж сайн хольж хутгасан соусаа 10~15минут
байлгана.
• Орлуулах материал: Гахайн махны оронд үхрийн махаар ч хийж болно. Бага зэргийн хатуу болно.
2) Хоол болгох
• Цаг : 40минут
• 2~3 хүний порц
• Илчлэг чанар (калори) : 1 хүний 557kcal
3) Хийх дараалал:

1. Махаа шарах учраас нимгэн 1 үмхэхээс арай том хэмжээтэй хэрчиж бэлдэнэ.

2. Махаа хэрчиж саванд хийж 15минут байлгасан соусаа хольж 15~20минут байлгана.

3.
Махаа хүлээж зуураа лууван, байцаагаа махтайгаа адил хэмжээтэйгээр
хэрчиж бэлдэнэ. Сонгинуудаа өөрийн дурын хэлбэрээр хэржиж бэлдэнэ.

4.
Газан зуухан дээр шарах хамгийн тохиромжтой. Зуухаа ширүүн гал дээр нь
тохируулж байгаад (30гр орчим) тосоо халааж амталсан махаа хийж хуурна.
Ингэхдээ түлчихгүй бас ойр ойрхон хутгахгүй, махны доод тал шарагдаж
амжаагүй байхад хэт олон хольж хутгавал их тостой болдог. Махаа болмогц
хэрчиж бэлдсэн байцаа, луувангаа хольж галаа бага зэрэг багасгаж хуурна.
Ногоо болмогц хамгийн сүүлд нь хэрчиж бэлдсэн сонгинуудаа хольж, 2минут
орчим хуурахад л болно.

5. Тавган дээрээ гаргаж дээр нь гүнждийн үр бага зэрэг цацахад амттай гахайн махан хуурга буюу чэюүг бэлэн болно.
•
Энэ хоолонд орж байгаа орцууд жишээ нь гүчүгару, гүчүжан халуун учраас
хэр их халуун идмээр байгаагаасаа шалтгаалаад 2 халбагыг хийж багасгаж
болно. Анх туршиж байгаа хүмүүс 2 халбагаар хийж туршаарай гэж зөвлөе.
Дашрамд хэлэхэд цагаан гааг нунтаглаагүй бүхлээс нь хийж ч болно. Хэрчиж
цаг алдахгүй хялбарчилах гэж нунтагийг санал болгосон болно.
Нэг бол гайхайн амталсан бэлэн мах худалдан авах юм уу, бэлтгэсэн соус зэргийг худалдан авч хэрэглэж болно шүү.


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих