Гал
тогоонд эргэлдэлгүй өдөржин унтаад л ,үс зүс хумс хуруугаа янзалж ,
холын аялалд явж, өөрийнхөө залуу сайхныг мэдэрч эрх чөлөөтэй
найзуудтайгаа нийлээд, мэргэжил дээшлүүлж хамт олонтойгоо
бужигнаад,турах курсээр хичээллэж, шинэ бариу богино даашинз өндөр
өсгийтэй гутал өмсөн гангараад л ... гээд ойрхон төрсөн 3 жоохон
хүүхүүдтэй ээжид хүсэж мөрөөдөх зүйл мундахгүй...Гэр бүл. санхүү төлөвлөлт,хүүхдийн хүмүүжил, хоол унд угаалга цэвэрлэгээ,дэлгүүр хоршоо,хүүхдийн хичээл, давтлага, ээлжит вакцин,,, гээд энэ бүх ажил эцэс төгсгөлгүй ундарсаар... Дээрээс нь ээжүүдийн зөвлөгөө - Та хэдийг яаж өсгөснийг мэдэх үү? Угаалгын машин ,памперс зэргийг хэрэглэж үзээ ч үгүй,2 газар зэрэг ажиллаад гэр ажил аль альныг нь амжуулдаг л байсан, одоогийн хүүхдүүд та нар... гээд л эхлэнэ.Тэр бүрт нь бухимдаж уйлна...
Гэтэл цаг хугацаа гэдэг хурдан юм.Нэг л мэдэхэд хүүхдүүд өсөж том болцгоогоод , урд нь барагдашгүй, дуусашгүй мэт санагдаж байсан бүгд л нүдний өмнүүр жирэлзээд өнгөрөх шиг.
ЭЭЖ хүн гэдэг чинь хамгийн давтагдашгүй,хүний амьдралын гол түлхүүр болсон хүндэтгэлтэй хүн юм.
Эхийн ачийг хариулж бардаггүй ч амьд сэрүүнд нь хайрлаж, халамжилж, үргэлж хамт шүү гэдгээ үг, үйлдэл, сэтгэлээрээ байнга илэрхийлж байгаарай.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=629
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих