Засгийн
газрын шийдвэрээр яамдыг татан буулгаж, шинээр байгуулж буй. Соёл,
спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж уг яамны чиг үүргийг эрүүл
мэнд болон боловсролын салбарт нэгтгэсэн билээ. Засгийн газрын өнгөрсөн
долоо хоногийн хуралдаанаар энэ ажлыг ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарт
даалгажээ. Тодруулбал, яам татан буугдах ажлын комиссыг хуулийн дагуу
томилох, шилжин ирсэн албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу
байршуулан ажиллуулахыг үүрэг болгожээ. Үүний дагуу комисс байгуулагдан
ажиллаж эхэлсэн байна. Үүнээс гадна ТӨХ-ныхон татан буугдсан яамны
ашиглаж байсан мэдээ, баримт бичиг, төрийн өмчийн хадгалалт
хамгаалалтыг хариуцан, холбогдох яам эрх бүхий байгууллагад шилжүүлэх,
үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, хаалтын
тайлан тэнцэл гаргахаар ажиллаж эхэлжээ.

Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих