Сар шинийн өмнөхөн урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулах тухай санал
оруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх хувь нь дэмжсэн билээ.
Ингэснээр Монголын эдийн засаг дээшилнэ хэмээн сэтгэсэн эдгээр УИХ-ын
гишүүд чухамдаа бол маргааш ямар өдөр болох бол гэдгээ харалгүй зөвхөн
өнөөдрийг л өнгөрүүлж байвал гэсэн өнгөцхөн байдлаар хандсан.
Харин энэ тухай сошиал ертөнцөд болон иргэдийн хөдөлгөөн, монголын газар шорооны төлөөх зүрх сэтгэлтэй хөдөлгөөнүүд бухимдлаа илэрхийлсээр байна.
Ноён уулын Гацууртын орд газарт шунасан гадны компаниудын гар хөл болсон гэдгийг иргэд, хуульчид ч хэлсээр ярьсаар байна.
Энэхүү урт нэртэй хуулийн заалтууд Монголын уул уурхайн асуудалд нухацтай хандахад ямартаа ч нэмэр болж байсныг өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд газар орноо хамгаалсан иргэдийн хөдөлгөөнүүд мэдэгдэж байгаа бол гишүүд маань энэхүү хууль нь гадны хөрөнгө оруулагчдад саад тотгор учруулж Монголын эдийн засагт муугаар нөлөөлж байна хэмээн үзсэн нь гайхалтай.
Гэтэл үнэндээ монголын эдийн засаг муудсан гол үндэслэл юу байв. Манай улс мал аж ахуйн орон хэмээн олон зууны турш үүсэл гарлаар бараг тодорхойлж байсан болов уу. Гэтэл өнөөдөр зөвхөн газраа ухаж сэндийчиж байж л эдийн засгаа сайжруулж авч явах ёстой мэтээр буруу ташаа ойлголтыг иргэдийн тархинд автоматаар суулгах гэсэн эрх баригч эрхмүүдийн оролдлого увайгаа алдлаа.
Ийн хэлсэн нь өнөөгийн засгийн газрын болоод УИХ дахь нам эвслүүд өөр хоорондоо эвцэлдээд ёстой л нөгөө нэг нэгийхээ хараанд орчихсон хаашаа ч хөдлөх эрхгүй нэгнийхээ аманд багтчихсан болохоор эсэргүүцээд том дуугарчих нэгэн олдохгүй боллоо. Өнөө ган хийдэг нь гарын арван хуруунд багтах хүмүүс ч олны өмнө хүчин мөхөсдөчихнө. Ийн олноороо түрүү барьсан улстөрчдийн эмгэнэл Монголын төрийг болоод Монголын газар шороог ухах "сохор номин” лугаа аягласаар л...
Эх сурвалж www.Bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих