АНУ-ын Массачусетс мужийн Манчестер хотын оршин суугч Кайл Уоринг гэрийнхээ гаднах цасыг цэвэрлэж байгаад бизнесийн галзуу санааг бодож олсон аж. Аль өнгөрсөн намар тэрбээр гаднах цасаа мөнгө болгохоор шийджээ. Тэрбээр урин дулаан цаг агаартай бүс нутгууд руу цас худалдаалах ажлыг эхлүүлэв. Энэ зорилгоор Уоринг ShipSnowYo.com гэдэг сайтыг ажиллуулж эхэлсэн байна.
Эхлээд тэрбээр бараагаа 500 граммын шилэн лонхонд хийж 19.99 долларын үнээр худалдаалав. Гэвч ийм бага савлагаатай цас хүлээн авагч дээр очихоосоо өмнө бүрэн хайлдаг болохыг удалгүй ойлгосон гэнэ.
Тэгэнгүүт Уоринг 2.7 килограммын савлагаатай болгож эхэлжээ. Ийм хэмжээний цасыг 89 доллараар санал болгож байгаа аж. Тээвэрлэлтийн явцад бараа бага зэрэг хайлсан ч хүлээн авагч дээр очихдоо 10-15 цасан бөмбөлөг хийх хэмжээний цас үлддэг байна. Бизнесмэн эр мөн 4.5 килограмм савлагаатай цасыг 119 доллараар худалдаалж эхлэв. Цас эрэлтгүй болтол тэрбээр энэ наймаагаа үргэлжлүүлэх болно гэдгээ онцолсон аж.

uls.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=8199
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих