Тэдэнд үргэлж хичээл хий гэж хэлдэг боловч Тэгвэл Туркийн эрдэмтэн Фатих Калкынч хичээл давтах шилдэг зөвлөгөөг эцэг эхчүүдэд хүргэж байна.
-Яагаад хичээл хийх ёстой вэ-

Уг
нь яаж хичээл давтах ёстой вэ гэсэн асуултаас өмнө яагаад хичээл хийх
хэрэгтэй байдаг юм бэ гэсэн асуултад хариулт олж, тэдэнд үүнийг
тайлбарлаж өгөх ёстой юм.
Жишээлбэл,
нэгдүгээр ангийн сурагч Онур нэгдүгээр улирлын амралтаа дуусаад
хоёрдугаар улиралд хичээлдээ явахгүй гэлээ. Эцэг эх нь яагаад гэж
асуухад: "Би одоо бүх зүйлийг уншиж бичиж чаддаг болсон. Яагаад явах
ёстой гэж” хэмээн асуужээ.
-Хүүхдүүд яагаад хичээл хийдэг юм бэ-

Сургуульд
яагаад явах ёстойг хүүхдүүд эцэг эх нь тэгж хүсдэг, орчин тойрны бүх
хүмүүс сургуульд явдаг, боловсролтой хүн илүү сайхан амьдарна гэх мэтээр
ойлгох нь бий. Гэхдээ энэ нь гол шалтгаан байж чадахгүй. Хэрэв
Хүүхдүүдэд яагаад хичээл хийх хэрэгтэйг тайлбарлаж, дэмжин хөөргөж хүслийг нь төрүүлж чадвал юм. Учир нь, амжилт гаргахыг хүсч байгаа хүүхэд хичээлээ яаж хийхээ мэддэг.
Амжилт гаргахыг хүсч байгаа хүүхэд хичээлээ яаж хийхээ мэддэг.
Дөнгөж
сургуульд орж байгаа хүүхэд ч бай, их сургуульд орж байгаа оюутан ч
бай, бүх оюутан сурагчид энэ асуултын хариултыг олох хэрэгтэй юм.
"Яагаад би хичээл хийх хэрэгтэй юм бэ?” "Миний зорилго юу вэ?”
"Зорилгодоо хүрэхийн тулд би яах ёстой вэ” гэсэн асуултуудад хариулт
авсан сурагч залхуурахгүй л болов уу.
-Ирээдүйг нь хамтдаа ярилц-

Хэрвээ таны хүүхдэд хичээл хийх шалтгаан байхгүй бол мэдээж хичээлээ хийх дургүй байна.
Нэг
сурагчаас "Эцэг эх чинь чиний төлөө юу юу хийж байгааг харж байна уу.
Бүхнээ зориулж байна. Чиний төлөө бүх л нөхцлийг бүрдүүлсэн байна. Харин
чи яагаад хичээлээ хийдэггүй юм бэ” гэхэд сурагч "Би хичээл хийлээ гээд
юу болох юм. Миний аав хичээл хийдэггүй байсан гэсэн.Тэр зөвхөн дунд
сургуулийг төгссөн. Гэвч одоо ” гэж хариулжээ. Хэрвээ таны хүүхэд ийм бодолтой бол түүнийг хичээл хийлгэхэд хэцүү. Учир нь,
-Хүүхдээ идэвхтэй сонс-

Үр
өгөөжтэй хичээл хийх, хичээлдээ амжилт гаргах, гүйцэтгэх чадвараа
хамгийн өндөр төвшинд гаргах үндэс нь идэвхтэй сайн сонсох байдаг.
Хичээлийг идэвхтэй сонсохгүй бол сурч мэдэж чадахгүй, сурч мэдэж
чадахгүй бол амжилт гаргаж чадахгүй. Дараах идэвхтэй сонсох дүрмийг
хүүхдэдээ зааж өгөөрэй.
-Ярьж байгаа хүнийхээ нүд рүү нь харж харилц-
Хүүхдүүд заримдаа хичээл дээр өөр юм хийх буюу найз нөхөдтэйгээ ярьснаар анхаарал нь сарнидаг. Багшийнхаа нүүрний хувирал,
Бид:
-Уншсан зүйлийнхээ 10% -ийг
-Сонссон зүйлийнхээ 20%-ийг
-Харсан зүйлийнхээ 30%-ийг
-Хараад сонссон зүйлийнхээ 50%-ийг
-Хэлсэн зүйлийнхээ 80%-ийг
-Хөдөлгөөн үйлдлээр үзүүлж хэлсэн зүйлийнхээ 90%-ийг санадаг шүү дээ.
-Ангидаа урд суу-

Тиймээс
урд юм уу урдхан ширээнд суух хэрэгтэй. Долоо хоногоор солигдож урд
суу. Ингэснээр жилийн эцэст урд, ард ч биш, ангидаа бүх газар сууж үзсэн
байх болно.
-Зөвхөн багшийг сонс-

Хичээл дээр багштайгаа хамт бай. Учир
нь, ямар ч хүн ярьж байхдаа сонсож чаддаггүй. Бусадтай ярьснаар өөрөө ч
тэр хичээлээс үр өгөөж авахгүй, багшийнхаа хэлснийг ойлгож чадахгүйгээс
гадна эргэн тойрны найз нөхдөдөө ч нөлөөлж тэдний бүтээмжийг
бууруулдаг. Хичээл сонсоход баясгалантай царай их чухал байдаг.