Их эзэн богд Чингис хаан 1206 онд нүүдэлчин Монгол овог аймгуудыг нэгтгэж Их Монгол буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан дэлхийд ховорхон удирдагч билээ. Чингис хааны талаар түүх судруудад ихээхэн бичигдсэн байдаг ч гадныхан ямар ойлголттой байдаг нь бидэнд сонин. Ингээд гадны сайтууд дээр бичигдсэн Чингис хааны тухай 10 баримтыг ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байгааг сонирхоно уу.
"Агуу их эзэн Чингис хаан 30 жилийн турш Монгол болон Ази тивийг байлдан дагуулж дэлхийн талыг эзэлсэн агуу удирдагч. Дэлхий Монголыг Чингис хаан гэдгээр илүү мэднэ. Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 онцгой баримтыг хүргэж байна.
10. ЧИНГИС ХААН 14 НАСТАЙДАА АНХ ХҮН АЛСАН
Чингис хаан бол хүчирхэг овгийн удирдагчийн хүү байлаа. Эцэг нь нас барсаны дараа түүний эзлэх байр суурь огцом өөрчлөгдсөн юм. Овог аймгаасаа гадуурхагдсан жаал хүү гэр бүлээ харж халамжлах, хоол хүнс бэлтгэх, адуу малдаа явах гээд бүгдийг удирдан хийдэг байв. Ах дүүс эхийн хамт хоногийн хоолоо арай ядан аргацаан, загас жараахай барьж, голоо зогоодог байсан ч түүний эх өөр, эцэг нэгт дүү нар болох Бэгтэр, Бэлгүтэй нар ховдог, шунаг сэтгэл гарган, түүнийг гомдоож байв. Тэдний хувиа хичээсэн үйлдэл нь Тэмүүжинд тэвчишгүй зүйл байсан тул дүү Бэгтэрийгээ харван алжээ.
Чингис хааны ээж хүүгээ хараан зэмлэж "бид гэр бүлээ хөнөөдөггүй" хэмээн хэлсэн гэж түүхэнд бичигджээ. Энэ үйлдлээс харвал Чингис хаан шударга зантай, мууг тэвчдэггүй байсан болов уу гэмээр.
9. ЧИНГИС ХААН ТАТАР ЭРЧҮҮДИЙГ ҮХЭР ТЭРЭГНИЙ ДУГУЙТАЙ ЧАЦУУЛАН ХЯДСАН
Чингис хаан 20 настай байхдаа өөрийн хүчийг бий болгож эцгийг нь хөнөөсөн заналт дайснаа устгахаар дайлаар морджээ. Тэрээр Татар овгийнхныг буулган авч татар эрчүүдийг үхэр тэрэгний дугуйтай чацуулан хядсан гэдэг.
Үхэр тэрэгний дугуйг барагцаалж үзвэл 90 см бөгөөд нярай эрэгтэй хүүхдээс бусад бүх эрчүүдийг хөнөөсөн аж.
8. ТҮҮНИЙ ХЯДСАН ХҮМҮҮСИЙН ОВООЛСОН ЯС УУЛ ШИГ ХАРАГДДАГ БАЙСАН
1211 онд Чингис хаан одоогийн Хятад улсыг дайлаар мордож Жин эзэнт гүрнийг эзэлжээ.Тухайн үед Жин эзэнт гүрэн 53 сая хүн амтай, Монгол улс нэг сая хүн амтай байв. Энэ бол маш болчимгүй шийдэл мэт санагдсан боловч тэд ялалт байгуулсан байна.
Гуравхан жилийн дотор Монголчууд Жонду буюу одоогийн Бээжинд өөрсдийн замыг бий болгож, цагаан хэрмийг бариулжээ. Цагаан хэрмийн хана нь 12 метрийн өндөртэй, нийт 29 км үргэлжилдэг байв. Энэхүү цагаан хэрэм дэлхийн 7 гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн билээ.
Харамсалтай нь Монголчууд 1215 онд Жондугаас гарч хотыг шатаасан байна. Холоос харахад тэдгээр үхсэн хүмүүсийн овоолсон яс нь уул шиг харагддаг байсан хэмээн нэгэн эх сурвалжид бичжээ.
7. ЧИНГИС ХААНЫГ ХАРВАСАН ХАРВААЧ ТҮҮНИЙ ИТГЭЛТ ДАЙЧИН БОЛСОН
Чингис хаан Тайчуудыг нэхэн байлдах үеэр Зэв түүний хүзүүг харван шархдуулсан байна. Тулалдаан төгссний дараа Чингис хаан олзлогсдсон хүмүүсээс өөрийг нь харвасан хүнийг олох гэж хэн харвасан талаар асуухад тэдний дундаас нэгэн хүн өөрөө үнэнээ хүлээн түүний морийг бус өөрийг нь харваснаа хэлж, хэрвээ амьд үлдээвэл түүнд үнэнчээр зүтгэхээ амлахад Чингис хаан ихэд сайшаан хүлээн авч, "Зэв" хэмээх нэр хайрлан өөрийн шадар хүмүүсийн нэг болгосон ажээ. Өмнө нь Зэв ноён Зургаадай хэмээх нэртэй байжээ.
Зэв нь Чингис хааны үнэнч анд бөгөөд 4 хошууч, 9 өрлөгийн нэг аж.
6. ТЭР ӨӨРИЙН ОХИДОО ДАЙСНУУДТАЙГАА ГЭРЛҮҮЛЖ ДАРАА НЬ АМИЙГ НЬ ХОРООДОГ БАЙЖЭЭ
Чингис хааны хүчирхэг бодлогын нэг нь өөрийн охидоо холбоотон улсуудын хаан, тэргүүнүүдтэй хурим хийлгэж ураг барилдсаны дараа устгадаг байв.
Чингис хааны охинтой гэрлэж байгаа удирдагчид энэ нь ихээхэн нэр төрийн хэрэг байв. Энэхүү хурим нь тэдэнд хүндэтгэлтэй үйлдэл байсан бол Чингис хаанд тийм биш юм.
Үүнээс үзвэл тэр өөрийн охидоо хаан ширээний төлөө ашигладаг байсан байна.
5. ЧИНГИС ХААН НЭГ ХҮНИЙ ӨШӨӨ АВАХ ГЭЖ 1,7 САЯ ХҮН ХӨНӨӨСӨН
Гэр бүл болох нь стратегийн ач холбогдолтой байсан ч ямар ч хайр сэтгэлгүй гэсэн үг биш байжээ. Үүний нэгэн жишээ нь Чингис хаан өөрийн хайрт охин Түмэнлүний нөхрийн үхэлд ихээхэн хонзогносон явдал байв. Түүний хүргэн Нишапур хотноо алагдсаны дараа Чингис хаан дайлаар мордож эл хотыг хүйс тэмтэрсэн байна. Зарим эх сурвалжид 1,748,000 хүн амиа алдсан гэдэг бол заримд нь тааралдсан амьд амьтан болгоныг хамт устгасан гэдэг.
4. МОНГОЛЧУУД ОРОС ЯЗГУУРТНЫ ДЭЭР НАЙРЛАЖ БАЙСАН
1223 онд Монголчууд Орос орныг дайлаар мордож, Калка голын дайнд ялалт байгуулаад байв. Оросын армийг бут цохиж, оросын нэгэн генералыг цэргүүдийнх нь хамт баривчилсан монголчууд хачин жигтэй найр хийх нь тэр. Оросын язгууртан, генерал болон түүний цэргүүдийг том гэрийн шалан дор "дэвсэж" өөрсдөө дээр нь суун найрлажээ.
Тэд Орос язгууртанг амьсгал хураатал нь дээр нь сууж, идэж ууж, наргисан байна.
3. ДАЙСНЫХАА НУТГИЙГ ГАЗРЫН ЗУРАГ ДЭЭРЭЭС "АРЧДАГ" БАЙВ
Чингис хаан анх удаа Муслимын хаант улс Харизмтай дипломат харилцаа тогтоохыг хүсчээ. Гэвч Харизм улсын хаан Чингис хаанд итгэлгүй түүний илгээсэн элч нарыг хөнөөсөн байна. Үүнд уурссан хаан Харизмыг дайлаар мордон хүйс тэмтэрчээ. Тэр ердөө 200,000-хан цэрэгтэй очоод бүхэл бүтэн хаант улсыг газрын зураг дээрээс арчсан байна.
2. ТҮҮНИЙ ЭНЭ АМЖИЛТ, ОЛОН САЯ ХҮНИЙ ЦУСААР БҮТСЭН
Судлаачид Чингис хааныг Их Монгол улсыг нэгтгэх дайн тулааны үеэр ойролцоогоор 40 орчим сая хүнийг хөнөөсөн гэх судалгааг дэвшүүлсэн байна. Түүнчлэн Монголчууд дэлхийн нийт хүн амын 11 орчим хувийг устгасан гэж үздэг.
Түүнчлэн түүхэнд бичигдэн үлдээгүй олон олон үндэстэнг хөнөөсөн гэдэг.
1. ХЭН Ч ТҮҮНИЙГ ХЭРХЭН НАС БАРСАН, ХААНА ХӨДӨӨЛҮҮЛСНИЙГ МЭДДЭГГҮЙ.
Түүхийн ихэнх сурвалжуудад Чингис хааныг 1227 онд Тангудыг ялсны дараа мориноос унан нас барсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг бол Украйн сударт түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан хэмээн бичжээ. Түүний хэрхэн, хаана нас нөгчсөн нь өнөөг хүртэл тодорхойгүй бөгөөд ямар нэгэн баримт ч үлдээгүй юм.
Чингис хааны булшийг хайдаг археологичид дэлхийгээр нэг бий. Гэсэн ч тэдний нэг нь өнөөг хэр нь амжилт олоогүй юм. Магадгүй хэзээ ч олдохгүй нууцын нэг нь Чингис хааны онгон болов уу.
Өөр нэгэн баримтыг сонирхуулбал, Оросууд Чингис хааны түүхийг устгах гэж оролдож байжээ. Монголчууд ЗХУ-ын нөлөөнд байхад Чингис хааны нэрийг дурсахыг хориглож, сурах бичгүүдээс түүний тухай мэдээллийг үндсээр нь устгаж байсан гэдэг. Харин 1990 онд ардчиллын хувьсгал болж Их эзэн хааныхаа түүхийг сэргээсэн байна.
Э.Нямцоож
Эх сурвалж: LISTVERSE