Өнгөрөгч баасан гариг буюу 4 дүгээр
сарын 4-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй
байдлыг хангах албаныхан шинэ дүрэмт хувцсаар хангагдлаа.
Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд алба хаагчдын дүрэмт хувцасны шинэчилсэн загварыг 2013 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн 135 дугаар тогтоолоор баталсан. Улмаар шинэ дүрэмт хувцсыг Турк улсад үйлдвэрлэж эхний ээлжийн алба хаагчдад хүлээлгэн өгөөд байна. Дараагийн ээлжинд Улаанбаатар хот дахь нийт цагдаагийн алба хаагчдыг дүрэмт хувцсаар хангахаар төлөвлөсөн бөгөөд энэ сардаа багтаан орон нутгийн цагдаагийн алба хаагчдын хувцасыг шинэчлэх юм.
Б.Гантуяа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих