АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг
гурван хүний хамт цагдан хорьсонтой холбогдуулан өмгөөлөгчид нь
өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал зарлав. Өмгөөлөгчид АТГ болон
Төв аймаг дахь урьдчилан хорих ангийн удирдлагуудын үйлдэл хууль зөрчиж
хүний эрхэд ноцтойгоор халдсан гэж үзэж байв. Тодруулбал, Л.Гансүхэд
дөрвөн сарын өмнө таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд энэ
хугацаанд мөрдөн байцаалтад саад учруулах, оргон зайлах үйлдэл
хийгээгүй атал цагдан хорьсон гэж байна. Түүнээс гадна хорих ангийнхан
Л.Гансүхийн өмгөөлөгчийн үйлчлүүлэгчтэйгээ уулзахыг хориглож, АТГ-аас
зөвшөөрлийг бичиг авчрахыг шаардсан байна. Тиймээс Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллагын ажилтнуудыг прокурорт шалгуулна гэлээ.
"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Л.Гансүх нь 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх асуудалд өмгөөлөгч Ц.Баасандорж "Л.Гансүх хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцдаг болохоос төсөв зарцуулах эрхгүй хүн. Хэрэг шийдвэрлэгдээгүй байхад Л.Гансүхийг их хэмжээний хөрөнгө завшсан мэтээр мэдээлэл хийсэн АТГ-ынхан олон хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж байна. Түүнийг хорьсноор энэ жил хэрэгжих хөтөлбөр тасалдаж, хотын иргэд үнэтэй нүүрс худалдан авах эрсдэл үүрч мэднэ” гэв. Мөн өдөр АТГ-аас энэ тухай хариу мэдэгдэл хийхдээ Л.Гансүхийг цагдан хорьсон нь үндэслэлтэй гэсэн юм.
Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих