Уг ёсололд Хирошима хотын дарга Казуми Мацуй болон амь үрэгдэгсдийн гэр бүлийн төлөөлөгчид оролцож, өнгөрсөн жил атомын дэлбэрэлтэд нас барсан 5507 хохирогчийн нэрсийг гашуудлын өрөөнд тавьж, дараа нь Казуми Мацуй Хирошима хотын энх тайвны тунхгийг уншлаа. Тэрээр энх тайвны тунхагтаа Японы нийтийн өөрийгөө хамгаалах эрхийг чөлөөлсөн тухай шууд яриагүйд хотын иргэд эсэргүүцэл илэрхийлж, асуудлаас зайлсхийж, атомын дайралтад өртөгсдийн хүслийг няцаалаа хэмжээн буруутгав. Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд Хирошимагийн атомын дэлбэрэлтэд хохирогсдын төлөөлөгчид ус ёслолд оролцсон Японы ерөнхий сайд Шинзо Абэд нийтийн өөрийгөө хамгаалах эрхийн хориог чөлөөлөх тухай засгийн газрын тогтоолоо татан авахыг шаардлаа. Мөн өдөр Японы 1000 гаруй иргэн Хирошима хотод жагсаал хийж, Шинзо Абэ уг арга хэмжээнд оролцсоныг эсэргүүцэж, нийтийн өөрийгөө хамгаалах эрхийн хориог сулласныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
1945 оны 8-р сарын 6-нд дайн дэгдээсэн Японыг буулган авахыг тулд Америкийн цэрэг Хирошимад атомын бөмбөг дэлбэлэж, 200 шахам мянган хүнийг алж шархадуулсан юм. Хирошима бол атомын бөмбөгийн дайралтад өрсөн дэлхийн түүхэн дэх анхны хот юм./Баатар орчуулав/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих